Цахилгаан автомашины хэрэглээг бүх талаар дэмжинэ


9-р сарын 19
8 цаг 38 минут

     Ерөнхий сайдын захирамжаар “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах шийдлийг батлуулах, хэрэгжүүлэх” ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ажиллаж байна.

Үүний хүрээнд өнөөдөр холбогдох яам, агентлаг ажлын хэсгээрээ хуралдаж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө, санал, шийдлээ хуваалцлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байна.

2026 он гэхэд 20.000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах,

Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,

Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,

Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.

Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох АЮУЛГҮЙ БАЙДАЛД нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна.

Импортлоод, үйлдвэрлээд зогсохгүй БАТАРЕЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАН СЭРГЭЭХ, УСТГАХ бүхий л тогтолцоог бүрдүүлэн байгаль орчиндоо ээлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргалаа.

Эдгээр шийдлүүдээ БҮРЭН АЖИЛ ХЭРЭГ болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах ОНЦГОЙ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ2 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 59 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина5 цаг 20 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв5 цаг 28 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна5 цаг 35 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана5 цаг 40 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав5 цаг 42 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ5 цаг 56 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр6 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан6 цаг 7 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.