Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас байнгын тэтгэвэртээ гарсан нийтдээ 274 ахмад байдаг аж. Эдгээр ахмадууддаа олон улсын ахмадын баярын өдрийг угтан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.Энэхүү арга хэмжээ нь ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж гавьяандаа суусан ахмадууддаа хооронд нь уулзуулахаас гадна тэдний үнэтэй сургамжийг сонсох боломж олгож буйгаараа онцлогтой.
Цагдаагийн албан хаагч харьцангуй залуу насандаа тэтгэвэрт гардаг. Тиймээс тэтгэвэрт гарсан ч хөдөлмөр эрхлэх, ажлын байранд зуучлах ажлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын ахмадын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлдэг аж.
Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас ахмадууд руугаа чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил 14 ахмадад дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран өрхийн хэрэглээний 0.7 га газрыг олгуулсан байна. Ахмадуудтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг боломжоороо үзүүлдэг гэдгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга П.Очбадрах хэллээ.
Facebook
Twitter
Youtube


Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
УБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих