Монгол Улсын экспорт 29.2 хувиар өсжээ


9-р сарын 19
9 цаг 35 минут

        Монгол Улс энэ оны эхний 8 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16 тэрбум, үүнээс экспорт 10 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (19.6 хувь) тэрбум, экспорт 2.3 (29.2 хувь) тэрбум, импорт 347.1 (6.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 160 (14 хувь) сая, импорт 172.8 (23 хувь) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 4.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (89.5 хувь) тэрбум ам.доллароор өссөн бол энэ оны 8 дугаар сард 382 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 12.8 (3.2 хувь) сая ам.доллароор буурав.

БНХАУ-тай энэ оны эхний 8 сард  11.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байлаа. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар Улсад экспортолсон барааны 99.6 хувийг алт эзэлжээ. Энэ оны эхний 8 сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны  хүдэр, баяжмал 96.9 сая, лаазалсан махан  бүтээгдэхүүн 91.5 сая, адууны мах 66.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн 8 дугаар сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сарынхаас кг тутамд 1481.1 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 ам.доллароор буурч,  зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 16.4 ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 1.6 ам.доллароор өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 7.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.3 сая тонноор, үнийн дүн 785.5 сая ам.доллар болж, 141.3 сая ам.доллароор өсжээ.

Импортын дүнд энэ оны эхний 8 сарын байдлаар БНХАУ 39.9, ОХУ 27.2, Япон 7.8, БНСУ 4.4, АНУ 3.3, ХБНГУ 2.4 хувийг эзэлж, нийт импортын 85 хувийг бүрдүүлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. ОХУ-аас импортолсон барааны 71.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 75.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.7 хувийг ачааны автомашин эзэлж байв. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 347.1 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 146.4 сая ам.доллароор, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 61.1 сая ам.доллароор, суудлын автомашин 57.1 сая ам.доллар, бульдозер, авто  хусуур, индүүдэгч,  тэгшлэгч, эксковатор 32.7 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэтчулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт  экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 77.6 хувийг эрдэс  бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой3 цаг 41 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ5 цаг 17 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа6 цаг 4 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ8 цаг 47 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ8 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 43 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 цаг 54 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 цаг 59 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.