Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Германы туршлагатай танилцлаа


9-р сарын 19
11 цаг 22 минут

      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.

Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны төсөв, санхүүгийн эрх зүй, хяналтын тогтолцоо болон парламентын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ, хязгаарлалт зэрэг асуудлыг эрхэлсэн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэ удаагийн туршлага судлах ажлын үндсэн зорилго нь улсын төсөв, төлөвлөгөө хийгээд санхүүгийн салбарын хууль, тогтоомжийг боловсруулах, батлах аргачлал, үе шат болон тэдгээрт тавих хяналт, дүн шинжилгээний арга зүй, хамрах хүрээ, мөнхүү улс төрийн санхүүжилтийн шийдлийг судлах юм. Иймд тэрбээр нэн тэргүүнд Бундестагийн Тамгын газрын Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ, Төсвийн болон Санхүүгийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хорооны Ажлын албаны дарга Соня Вюстник, Оливер Фогт, Александр Трохэ нартай уулзаж, дээрх асуудлуудаар санал солилцов.

Германы Бундестаг нь Холбооны хуулиудыг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй. Энэхүү хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр Бундестаг хяналтаа хэрэгжүүлнэ. Холбооны төсвийг батлахад зонхилж оролцдог Төсвийн байнгын хороо гэхэд л 45 гишүүнтэй бөгөөд тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна. Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний хамт боловсруулах бөгөөд Байнгын хорооны 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүд ажиллана. Мөн бодит төлөвлөгөө буюу Холбооны улсын нийтөрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан нэгэн багцыг тусгайлан боловсруулж хэлэлцдэг ажээ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын дэд хороо хяналт тавих бөгөөд тус дэд хороог мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Харин Бундестагийн Санхүүгийн байнгын хороо татварын эрх зүйн асуудлыг хариуцаж, төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тэргүүн нь мөнөөх л сөрөг хүчний төлөөлөл.

Бундестагийн Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Байнгын хороод дахь намын бүлгүүд, тэр дундаа сөрөг хүчний төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулна. Иймд, ялангуяа төсөв, санхүү, хяналтын чиг үүрэг бүхий байнгын хороодыг сөрөг хүчнээс удирдаж ажиллах нь элбэг юм. Байнгын хороод аливаа хуулийн төслийг 2-3 удаа хэлэлцэхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмээр хэлэлцүүлэн, тэдний саналыг авч тусгадаг байна.

Улсын төсөв болон санхүүгийн асуудлаар судалгаа хийж буйн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан улс төрийн санхүүжилтийн асуудалд зориуд анхаарал хандуулж, Бундестагийн Муж улсын парламент, намын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэтэй энэ талаар ярилцсан юм. Тус улсын намын санхүүжилтийн тогтолцоо нь Холбооны төсвийн болон төсвийн бус эх үүсвэрүүдээс бүрддэг бөгөөд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг аж. Улсын төсвөөс улстөрийн намуудад үйл ажиллагааны зардлынх нь тодорхой хэсгийг олгохдоо “намуудын индекс” хэмээх шалгуур үзүүлэлтийг харгалзана. Энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэн Статистикийн газар гаргадаг байна.

Улстөрийн намуудын төсвийн санхүүжилтийг авсан суудалд бус Бундестагийн болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуулиудаар иргэд, сонгогчдоос авсан саналын тоонд харгалзуулдаг онцлогтой юм. Ингэж “саналын данс”-ны аргад тулгуурласнаар парламентад суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт хүртэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна. Төсвийн санхүүжилт нь намуудад үйл ажиллагаа, орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь тухайн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд өөрийн гэсэн газартай ч байж болно. Газраа түрээслүүлж орлого олох, хувьцаа худалдан авч, арилжих зэрэг бүхий л аж ахуйн үйл ажиллагааг улс төрийн намуудад хориглоогүй. Хамгийн гол нь орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы тухайлан судалж үзсэн бас нэг сэдэв бол Бундестагийн гишүүдийн бүрэн эрхийг хангах, мөн хязгаарлахтай холбоотой асуудлууд байв. Энэ талаар судлах үүднээс тэрбээр Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газрын Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хэлтэс Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний гэсэн дөрвөн албатай. Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба нь тэдний эрх, ажиллах нөхцөл хангагдахгүй байх нөхцлийг арилгахын зэрэгцээ харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлыг хариуцдаг.

Бундестагийн гишүүдэд мөнгөн хандив авах, парламентын гишүүнийхээ хувиар уламшуулал хөлстэй үйл ажиллагаа явуулах, илтгэл тавих хориотой аж. Мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэргийг хориглох ёс зүйн хязгаарлалтууд тавигддаг. Сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ үргэлжлүүлж болох ч үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэг хүлээнэ. Хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийж болох ч түүнийгээ мөн ил гаргаж тавина. Хурал тасалбал өдрийн 200 еврогийн торгууль төлнө. Энэ мэт бүхий л ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг байна.

Германы Бундестагийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтууд ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй болж буйг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэж, манай хоёр парламентын өмнө тавигдаж буй сорилтууд харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдүгээгийн Бундестаг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ нь сонгуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог тодорхой түвшинд хязгаарлах шаардлагыг үүсгэж буй бол Монгол Улсын Их Хурал бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, төлөөлөх чадамж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагааг зорилго, үр дүнтэй болгож байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв6 цаг 55 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 7 минутын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.