УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн судлаач, оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа


9-р сарын 19
11 цаг 43 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач оюутнуудыг багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв. Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачлагыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчилэн салбар бүрт манлайлсан залуу судлаачид багтсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгуудаас сонирхож, нээлттэй ярилцлаа. Ялангуяа дэлхий нийтийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв. Тухайлбал, Хүрээлэн буй орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс Клессер нарыг энд дурдаж болно. 

    Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс, Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант Гектор Рейес, Энэтхэг гаралтай хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилаас ирсэн бизнесийн удирдлагын магистрант Ури Кедем, Авсралиас ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийнхөө хэрэгжүүлсэн санаачилгууд, ойрын зорилтоосоо хуваалцсан юм. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, оюутнуудад хандан, мэдлэгийн эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод инновацид суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд оюутнуудын зүгээс УИХ-ын даргад хандан сонирхсон асуултаа тавьж, хариулт авцгаасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.