Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов


9-р сарын 20
16 цаг 24 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.19) Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор, Төрийн албаны тогтолцооны мэргэжилтэн Инацүгү Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон ЖАЙКА-гийн Токио дахь төв оффис болон Монгол дахь Төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт профессор Х.Инацүгү-г Монгол Улсад тавтай зочлохыг уриад УИХ-ын даргын хувиар дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэгт зочин багшаар оролцсонд талархал илэрхийлэв.

Тэрбээр, энэ санаачилгын хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлгийг “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгуулж, профессор Х.Инацүгү Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл болох 260 гаруй албан хаагчдад Японы төрийн албаны тогтолцоо, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ойлголт өгснийг дурдав. Мөн Монгол Улсын төрийн албаны бүтээмж, чадварыг дээшлүүлэх, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албан хаагчдыг төлөвшүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан гэлээ.

Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор Инацүгү Хироаки цаг гарган уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд үр дүнтэй цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас 2023 онд “Төрийн удирдлагын салбарт цогц дэмжлэг үзүүлэх арга барил тодорхойлох судалгаа”-г дөрвөн улсад хийхээр төлөвлөжээ. Ноён Инацүгү Хироаки уг судалгааны ажлаар Монгол Улсад ирсэн байна.

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы төрийн албаны тогтолцооны онцлог болон төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улс, Япон Улс нь бүхий л салбарт  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр улсын харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагa (ЖАЙКА) нь манай хоёр улсын найрамдлын гүүр болж ирсэн. ЖАЙКА-гийн тусламж үргэлж цагаа олсон, манай ард иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн тусламж байдаг” хэмээгээд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар “Япон лугаа адил хөгжье” санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан22 минут 20 секундын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.