Ёс зүйн хорооны Орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ


9-р сарын 20
18 цаг 23 минут

       Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж 07 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5  дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна:

1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/;

            2.Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэгт заасан мэдээлэл. /Маягт 1-ийн дагуу/;

            3.Иргэний үнэмлэхийн лавлагаа;

            4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

            5.Сэтгэцийн өвчин, эмгэггүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

            6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

      7.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

       8.Цээж зураг;

        9.Ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт, хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, үндэслэл, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” /энд/-ээс татаж авна уу.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль эндээс үзнэ үү

Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,”-ын дагуу бүрдүүлж ирүүлнэ.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-260755, 51-261696

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, 214 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: enebish@parliament.mn 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЁС ЗҮЙ,

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ14 минут 18 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ2 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.