АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна


9-р сарын 22
11 цаг 44 минут

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын хорооны дарга Фуат Октай-н урилгаар энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Айлчлалын хүрээнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний батлан хамгаалах хорооны дарга Хулуси Акар нартай уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд уг тэмдэглэлт ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, ойн хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан стратегийн түншлэлд хүргэх нь чухал болохыг санал нэгтэй тэмдэглэсэн.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэр дундаа Байнгын хороод, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан уулзалтуудын үеэр илэрхийлсэн юм.

Тэрбээр, сүүлийн үед Монголоос Турк Улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар иргэд ихээр зорчиж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол иргэдэд даатгалын хөнгөлөлт үзүүлэх, Монгол Улсад оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг оношилж эмчлэх тал дээр хамтарч ажиллах, эмнэлгүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Их Хурлаас дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.

Талууд хагас зуун жил гаруйн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа санал нэгтэй илэрхийлсэн. Мөн парламент хоорондын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцаж, тохирсон яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа харилцан мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.