ОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ


9-р сарын 22
11 цаг 58 минут

      МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэх, дээд үзүүлэлтдээ хүрээд байгаа шатахууны үнийг бууруулах зорилгоор шатахуун, дизель түлшний  экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Эл шийдвэрр есдүгээр сарын 21-ний пүрэв гаргаас хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ уг хязгаарлалтад ОХУ-аас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Өмнөд Осет, Абхаз руу нийлүүлдэг шатахуун түлш, мөн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй шатахуун хамаарахгүй байна. Түүнчлэн иргэд хилээр гаргахдаа авч яваа бензин шатахуунд хамаарахгүй аж.

Оросын Эрчим хүчний яамнаас сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, экспортын хязгаарлалт нь "саарал" экспортыг дарах, дотоодын зах зээлийг дүүргэх, мөн үнийн өсөлтийг бууруулахад чиглэгдсэн байна.

Орост автомашины шатахуун, дизель түлшний биржийн үнэ сүүлийн саруудад дээд түвшинд хүрч өссөн боловч энэ долоо хоногоос буурч эхэлжээ. Үнэ ийнхүү өсөх болсон нь нефть, нефтийн бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүнд нөлөөлсөн рублийн ханшийн уналт, түүнчлэн дэлхий даяар, ялангуяа Европт дизель түлшний хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэж эрх баригчид тодорхойлжээ.

Түүнээс гадна, Оросын түлшний зах зээлийн зохицуулалтад демпфермийн механизм гол үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, шатахуун, түлшний экспортын үнэ дотоодынхоос өндөр байгаа тохиолдолд төрөөс үйлдвэрлэгчдэд үнийн зөрүүний тодорхой хэсгийг нөхөн төлдөг бол газрын тосны компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг төсөвт шилжүүлдэг аж. Энэ механизмд есдүгээр сарын 1-нд тохируулга хийснээр түлшний демпферийн төлбөр 50 хувиар буурчээ. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дотоодын зах зээлд шатахуун болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх нь ашиггүй болж,  дотоодын үнэ өссөнөөр орон нутагт шатахууны хомсдол үүссэн байна. Энэ шалтгаанаар экспортыг түр хязгаарласан ажээ. Дээрх шийдвэрийг зарласны дараа бирж дээр шатахууны үнэ 4.0-5.7 хувь, дизель түлш 2 гаруй хувиар буурсан байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ7 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав7 цаг 19 минутын өмнөГ.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй8 цаг 8 минутын өмнөУлсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна9 цаг 17 минутын өмнөХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.