Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа


9-р сарын 22
12 цаг 52 минут

         2023 оны 9 сарын 13

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэл, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, үр дүн болон эрсдэл, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих талаарх Монголбанкны хүчин чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох газар, хэлтсийн мэдээлэл тайланг сонсож, МБХЗ дүгнэлт өгч тодорхой шийдвэр гаргалаа.   ДАГ-аас 2023 оны эхний хагас жилд Монголбанкны төвийн 6 газар хэлтэс, орон нутгийн бүтцийн 6 нэгжид хийсэн тайлангаас үзэхэд дотоод аудит, хяналтын үр нөлөө, чанарын талаар зарим ахиц гарчээ.

ДАГ-т түүний зохион байгуулсан санал асуулга, сурталчилгааны аяны дүнг нэгтгэн банкны газар, хэлтэс бүрээр эрсдэлийг тогтоон  танилцуулахыг зөвлөмж болголоо. Мөн шалгалт, санал асуулгын дүнгээр гарсан ажлын цагийг урагшлуулах, цахимжуулалт, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, шилэн дансны зарим зүйл ангийн ил тод байдлыг нэмэгдүүлэх талаарх нийт ажилтнуудын санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Олон улсын мэргэжлийн үнэмлэх-сертификат бүхий Монголын аудиторын цалин урамшуулал, эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулах нь чухал болохыг Хяналтын зөвлөлийн гишүүд анхааруулав.  

Гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдэлийн хувьд олон улсын нэн ээдрээтэй байдал, ялангуяа эрх ашгийн хүрээний төлөөх тэмцэл, геополитикийн өөрчлөлт, трендийг зөв оншилж, томоохон орнуудын мөнгө, сангийн бодлого, шийдвэр, төлвийг судалсны үндсэн дээр валютын нөөцийн хөрөнгө оруулалтын бодлого, эрсдэлийг өөрсдийн онцлогт нийцүүлэн тодорхойлж байна хэмээн ойлголцлоо. АНУ-ын бодлогын хүү 5.5 хувь болж, Засгийн газрынхаа дунд, урт хугацаанд бондын хүүнээс давсан хийгээд Хятад тэргүүтэй Азийн зарим орнууд эсрэгээрээ хүүгээ бууруулж, нийлүүлэлтийг онилсон бодлого явуулж байгаа зэргийг харилцан ярилцлаа. Хятадтай байгуулсан валют солилцооны своп хэлцлийн хугацааг сунгахдаа хүүний хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулсан, мөн гадаад валютын улсын нөөцийн үр өгөөж зах зээлээ дагаж нэмэгдсэн хэдий ч Монголбанкны холбогдох ажилтнуудын хувь нэмэр оролцоо их, эрсдлийн удирдлага сайн байгааг Хяналтын зөвлөл сайшаан тэмдэглэв.

Валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон хэмжээнд хүргэх, үүний тулд байнга валют  худалдан авч байх, чингэхдээ зөвхөн Монголбанк  мөнгө гаргаж, нийлүүлэх замаар валютын нөөц бүрдүүлэхийн зэрэгцээ дотоод хуримтлал, сангийн мөнгө хөрөнгийг ашиглаж, валютын нөөц бүрдүүлдэг дэлхийн шилдэг жишгийг Монголд нэвтрүүлэх талаар Сангийн яам, Засгийн газартай хамтрах эхлэл тавих шаардлагатай, мэдээллийн нэгдсэн сантай болох ингэснээр цахим талбар дээр Монголбанк валютын урсгалын хэдийг бүртгэж чадаж байгааг, тэрчлэн Монгол улсын валютын арилжааны хуулийн хэрэгжилтийг харах боломж бүрдэнэ  гэдгийг онцлон дурьдлаа.

Эцэст нь Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын үр дүн, цаашдын зорилгын талаарх мэдээлэл сонслоо. Тус хөтөлбөрийг 2016-2021 оны хооронд хэрэгжүүлж ажилласан бөгөөд энэ хугацаанд ЕБС-ийн ахлах ангид сонгон судлах “Бизнес судлал” хичээл оруулах, улсын болон хувийн их дээд сургуулиудад “Хувь хүний санхүү” 3 кредит хичээл оруулах, "Дэлхийн мөнгөний долоо хоног", "Дэлхийн хуримтлалын долоо хоног" зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах, гарын авлага гаргаж цахим хуудас буюу www.sankhuugiinbolovsrol.mn ажиллуулж, судалгаа хийж ажилласан байна. 2022 онд хийсэн судалгаанаас харахад иргэдийн хадгаламжийн хэмжээ 2016 оноос 2021 оны хооронд 7.3 их наядаас 16.7 их наяд төгрөг болон нэмэгдсэн, үнэт цаасны данс шинээр нээсэн харилцагчийн тоо нийтдээ өсөх төлөв гарчээ. Мөн  даатгуулагч иргэдийн тоо 2016 оноос 2021 оны хооронд нэмэгдсэн ба 2016 онд 427,945 даатгуулагч байсан бол 2021 онд 1,008, 606 болж өссөн дүн гарчээ. Мөн 2016 оноос 2021 оны хооронд иргэдийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурсан гэсэн тоон үзүүлэлт судалгаагаар гарсан байна. Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран  санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор тусгай хөтөлбөрт аянуудыг зохион байгуулж ирсэн боловч эцсийн үр дүн харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа.  

Хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан цаашид хамтран ажиллах, ялангуяа цахим орчинд санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан нийт иргэдийн дунд, түүний дотроос өсвөр үеийнхэн, залуучууд, дундаж насныханы боловсролыг дээшлүүлэх судалгааг хамтран хийх санал тавилаа.   

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна43 минут 48 секундын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө46 минут 58 секундын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо53 минут 12 секундын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол2 цаг 15 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв2 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм2 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв2 цаг 34 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн2 цаг 36 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан2 цаг 40 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр3 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 цаг 47 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.