Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үүссэн хур хогийг цэвэрлэв


9-р сарын 22
13 цаг 13 минут

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци-тай хийсэн уулзалтын үеэр  хөндөж, санаачилга гаргаснаар уг ажил үр дүнд хүрлээ.

БОАЖЯ-ны ХБОБЗГ-ын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаанхад) багийн нутагт ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг албадан нүүлгэх ажлыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ. Энэхүү төлөвлөгөөт ажлыг  орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, туслан гүйцэтгэгч компаниуд, ”Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран гүйцэтгэв.

 

Хог цэвэрлэгээнд нийт 100 гаруй хүн оролцож, 8 их даацын өөрөө буулгагч болон дугуйт ачигч, экскаватор, ачааны автомашин ажилласнаар 193 га талбайн 8400 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүллээ. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 6 нийтийн бие засах газрыг түрж устган, дахин ашиглахаар 1400 ширхэг дугуйг цуглуулсан байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх хугацаанд байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч  “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангав.

 

Цогтцэций сумын засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, 9 дүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн өгөв.

 

Цаашид компанийн нүүрс тээврийн хариуцлагын гэрээнд нэмэлтээр  байгаль орчныг хамгаалахтай холбоотой заалтуудыг оруулахаар боловсруулж, Салбарын захиралд танилцуулан, “Тээвэр зохицуулалтын хэлтэс”-н удирдлагууд болон холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн ажиллалаа.

“ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН 0-8 ДАХЬ КМ-ИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ХОГ ХАЯГДАЛ ӨМНӨ НЬ

 

 

 

“ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН 0-8 ДАХЬ КМ-ИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭСНИЙ ДАРАА

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ9 цаг 4 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ9 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа9 цаг 24 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ9 цаг 33 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.