
Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг есдүгээр сарын 21 ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагуудын 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан.
Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авна.
Сэтгэгдэл бичих