Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргийн удирдлагууд оролцлоо.Өдөрлөгөөр дамжуулан иргэдийг ажлын байранд зуучлах, залуусыг ажлын байранд бэлтгэх мэдлэг олгох, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс үзүүлдэг үйлчилгээнүүдийг сурталчлах зорилготой. “Нэг иргэн - Нэг ажлын байр” өдөрлөгт дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг болон үндэсний хэмжээний томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцож сул ажлын орон тоогоо танилцуулах, иргэдийг бүртгэж авах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өдөрлөгт төгсөх ангийн сурагчид болон оюутан залуус ихээр оролцсон бөгөөд хичээлийнхээ хажуугаар хийхэд тохиромжтой цагийн ажлын байр ихээр сонирхож байсан юм.





Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна.gif)

Сэтгэгдэл бичих