Монголбанк, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллалаа


9-р сарын 26
10 цаг 02 минут

     Монголбанк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн батлан даалтын сан болон Шпаркассе сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх ажлын хүртээмжийг дэмжих зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Булган сум, Цэнхэр сумуудад “Эдийн засгийн хөгжлийн бодлогод- Санхүүгийн боловсрол” хэлэлцүүлэг, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, ерөнхий боловсролын сургуулиуд болон МСҮТ-ийн суралцагчид, төрийн албан хаагчдад сургалт хийж мөн сургагч багш нарыг амжилттай бэлтгэж ажиллалаа. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цахим орчинд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран сургалт, мэдээллийг хийв.

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан “Эдийн засгийн хөгжлийн бодлогод-Санхүүгийн боловсрол”  хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид  нар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, санхүүгийн боловсрол бол  иргэдийн санхүүгээ зөв удирдахад өөртөө олгож буй  том “боломж” болох талаар, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “Бизнес судлал хичээл”-ийг долоо хоногт 2 удаа орох боломж байгаа талаар, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн мэдлэгийг түгээх ажилд сургагч багш нарын оролцоо маш чухал болон нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийх талаар хэлэлцэв.

Мөн санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх 3 өдрийн  хөтөлбөрт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Зээлийн батлан даатгалын сан болон Шпаркассе банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Маркус Лох зохион байгуулсан бөгөөд сургалтад Архангай аймгийн  банкны 35 төлөөлөл хамрагдаж батламж гардан авлаа.

Санхүүгийн мэдлэг дээшлүүлэх чиглэлээр хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хуримтлалын ач холбогдол, цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам болон зээлийн батлан даатгалын талаар мэдээллийг нийт 1320 иргэд, хүүхэд залууст танхимаар мэдээлэл өгч, цахим орчинд 26200 хүнд хүрч ажиллав. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 12 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 17 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 36 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 39 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 11 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 26 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.