Ж.Сүхбаатарыг сайдаас огцруулж, шалгана


10-р сарын 2
8 цаг 24 минут
    БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудтай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэгдсэн билээ. Үйл явдлын эхлэлийг хөөвөл "Тэнүүн Огоо" ХХК-ий удирдлага уг автобуснуудыг унаж, Улаанбаатарт авчирсан жолооч нарынхаа цалинг бүтнээр нь өгөхгүй луу унжсанаас анх эхэлсэн байдаг. Цалингаа голсон жолооч нар өөрсдийнхөө унаж ирсэн автобуснуудын өө, сэвийг харуулсан зургуудыг "Асуудалтай шүү!" гэсэн тайлбартайгаар сошиал медиад анх нийтэлсэн.
сонин mn
Улмаар энэ мэдээлэл ихээхэн түгэж, ХҮН намынхан сошиал медиад цуврал нийтлэл бэлтгэн, хэвлэлийн бага хурал хийсэн юм.
сонин mn
 
Нийслэлийн удирдлагууд хариуд нь уг автобуснуудыг Төв талбайд авчирч, олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь асуудлыг улам хурцатгасан юм. Учир нь уг автобусыг нүдээр үзсэн иргэдийн дийлэнхи нь энэ бол шинэ автобус биш капитал засварт орсон хуучин автобус байна гэж дүгнэж байв.
 
сонин mn
 
Өчигдөр 16.00 цагт Солонгосын "Zyle Daewoo" компаний Дэд Ерөнхийлөгч Тай Ва Ким  ба "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нар  хэвлэлийн бага хурал хийн, уучлалт гуйхын сацуу "Монголоос захиалга өгөхөд  маш хурдан үйлдвэрлэсэн тул бид будаг гэх мэт жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш. Монголын сошиалаар муу мэдээ явж байгааг би сонссон."Zyle Daewoo" компанийг дампуурсан гэж байгаа нь худал, бид хүчтэй хэвээр байгаа. Хэрэв хүсэх юм бол манай үйлдвэрт очиж болно. Мөн автобусны арлын дугаарыг шалгаж үзэхэд 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэж байсан. Бид Солонгосын хуулийн дагуу ажилладаг. Иймээс энэ мэдээлэл худал. Мөн бидний автобусыг хуучин, капитал засварт орсон гэж байгаа нь үнэхээр худал мэдээлэл. Манай автобуснууд бол шинэ" гэж тайлбарласан юм.
 

Гэвч энэ нь иргэдийн итгэлийг төдий л төрүүлсэнгүй.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  ногоон автобустай холбоотой гүйлгээ бүрийг нягталж шалгах үүргийг АТГ-т өгсөн. АТГ ч хойшлуулашгүй ажиллагаа явуулан, “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг,Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал,Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх,  “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг албадан саатуулаад байна. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд эх сурвалжийн өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг шалгах нөхцөл байдал зайлшгүй үүсч байгаа аж.

Иймээс давын өмнө Ж.Сүхбаатарыг Монгол Улсын Сайдаас огцруулах ба мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал ч яригдах нь гарцаагүй гэнэ. Гэхдээ энэ бол прокурорын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм.

Эх сурвалж: Э.Мягмар Sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 4 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 9 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 27 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 31 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 18 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.