"Монголын төр сахилга, хариуцлагын гажуудалд орсон"


10-р сарын 2
10 цаг 59 минут

      УИХ-ын намрын чуулганы хуралдаанд өнөөдөр /2023.10.02/52 гишүүн хүрэлцэн ирж, ирц 71.6 хувьд хүрснээр нээгээд байна.

Намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхан оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ УИХ-ын бүрэн эрхийн отгон чуулган эхэлж байна. Намрын их ажил ундарсан, хүмүүсийн уур бухимдал ассан энэ өдөр чуулганыг нээж байна.

Монголын улс төр уламжлал шинэчлэлийн зааг үе туулж байна. УИХ шуурхай мэдрэмжтэй ажиллах шаардлага байна.

Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй илчлэгддэг болжээ.

Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь хүмүүсийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах шаардлага байна. Ингэж ажиллаж чадахгүй бол төр  иргэдийнхээ итгэлийг алдана. Монголын төр авлига хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.

Хөгжлийг гацааж хувиа хичээсэн цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагвар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг унагаж баллуурдаж байна. Тиймээс УИХ -ын гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлд тууштай зүтгэхийг хүсч байна. Засгийн газрын энэ хүчин чармайлтыг дэмжиж ажиллах ёстой.

Яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэг нь хүргээд байгаа нийслэл Улаанбаатар хотод 30 гаруй жил ужгирсан асуудлыг шалгаж, шийдвэртэй алхам авах хэрэгтэй байна.

Энэ зорилгоор УИХ -ын хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийн асуудлыг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Эрхэм гишүүд, нийслэлийн хөгжлийн Түр хороо, холбогдох байнгын хороод, намын бүлгүүд энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

Монгол төр сахилга хариуцлагын гүн гажуудалд орсон гэж ард иргэд дүгнэж байна.

Та бид өнгөрсөн чуулганыг авлигын эсрэг чуулган болгож, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг баталсан.  Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан нүүрсний гэх сонсголын зохион байгуулахыг ард иргэд шаардаж байна.

Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн бадйлын тухай хуулийг баталж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардага байна.

Шүүхийн тухай хуулийн зарим заалт тухайлбал, шүүх тогтолцооны гажуудлыг засах тухай тодорхой заалт хэрэгжихгүй байгаа асуудалд тайлбар ирүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардаж байна…

УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье" гэлээ.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлөөд байгаа бөгөөд одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Түүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна.

Эх сурвалж: Г.ХОРОЛ news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна3 цаг 57 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 2 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 20 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 24 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 55 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 11 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.