"Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөл" хуралдав


10-р сарын 3
8 цаг 40 минут

       Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна. 

Засгийн газрын хуралдаан болон, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.9-д заасны дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г сонсож, мэдээлэл солилцохоор жендэрийн салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа. 

Тус хуралдааныг Жендэрийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нээж хэлсэн үгэндээ “Засгийн газраас Зохистой хөдөлмөрийн талаар баримталж буй бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, жендэрийн бодлого, төлөвлөлтөд баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, түүнээс үүдэн гарах жендэрийн ялгаатай эрэлт, хэрэгцээг хангах; эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд үүсэн гарч буй асуудлыг жендэрийн хандлага талаас нь авч үзэх, хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт, туршлагыг үндэсний түвшинд боловсронгуй болгох, сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий олгох нь чухал юм” гэлээ. 

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг нь гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгох явдал бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захирал Карин Хулшоф “Ажлын байран дахь бодлогоор дамжуулан гэр бүлийн сайн сайхан байдлыг тэтгэх замаар бид хамтран ажиллаж, хүүхдэд илүү ээлтэй, эерэг үр дүнг гаргаж чадна” гэж хэлсэн нь бидний хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлын үр дүнг илэрхийлж буй хэрэг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 41 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 45 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 4 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 7 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 54 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.