Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгээ 26 хувиар, бусад чиглэлд 10-15 хувь хямдрууллаа


10-р сарын 3
18 цаг 25 минут

          МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувь бууруулж, борлуулалтаа эхлүүлсэн. Тийзийн үнийг бууруулснаар суудал дүүргэлт нэмэгдэнэ. Хямдарч байгаа тийзийн үнэ тогтмол байх уу?

-Энэ хямдрал нь маркетинг биш. МИАТ ТӨХК нь үндсэн тарифтаа 2011 оноос өөрчлөлт оруулаагүй байсан. Улирлын чанартай, суудал дүүргэлт нэмэгдүүлэх, хямдрал, урамшууллыг зарим үед гаргаж байсан. 0-16 насны хүүхдийг үнэгүй тээвэрлэх, зарим тохиолдолд 1+1 ачаа зэрэг урамшууллуудыг зарладаг. Өнөөдрийн зарлаж байгаа гол асуудал бол ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд үндсэн тарифаа буулгаж байгаа юм. Тэгэхээр байнгын, тогтмол хэрэгжинэ.

-Яагаад одоо хямдруулж байна вэ. Өмнө нь хямдруулах боломж байгаагүй юу. Тийзийн үнэ бууруулснаар МИАТ ТӨХК алдагдал хүлээх үү?

-Монгол Улсын Засгийн газраас Агаарын тээврийн либералчлалд эрчимтэй анхаарч байна. Хоёрдугаарт, аялал жуулчлалыг дэмжих зорилготой. Аялал жуулчлал хөгжих тусам Монгол Улсад үр өгөөжтэй байна. Ингэхээр бид зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, жуулчдыг татах гол зүйл бол тийзийн үнэ, ая тухтай байдал, үйлчилгээгээ сайжруулах.

Мэдээж үнээ бууруулаад, алдагдалтай ажиллаж болохгүй. Зардлаа бууруулах зайлшгүй шаардлага гарсан. МИАТ ТӨХК-аас гарч байгаа нийт зардлын 30 орчим хувийг шатахуун эзэлдэг.  Том онгоц нэг цаг нислэг үйлдэхэд 7 тонн шатахуун зарцуулдаг.

Тийзийн үнэ бууруулах боломжтой болсон эхний шалтгаан нь шатахуунаа экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Ингээд шатахууны зардлаа бууруулснаар, тийзийн үнэ бууруулах боломж бүрдсэн.

Хоёрдугаарт, олон талт яриа, хэлэлцээ хийсний үр дүнд онгоцны түрээсээ тодорхой хувиар хямдруулж чадсан. Мөн МИАТ ТӨХК-ийн нийт ажилчдаасаа зардал хэмнэх, нэмэлт орлого олж болох санал, асуулга явуулж 354 санал авснаас 66 ажлыг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 2022 онд 40 тэрбум төгрөгийг хэмнэсэн.

Ингээд үндсэндээ зардлуудаа хэмнэснээс, тарифаа бууруулах боломжтой болсон.

-Аль чиглэлд хямдарч байна вэ?

-Бээжин, Франкфурт, Истанбул, Хонгконг, Сөүл, Бусан, Токио гэсэн 7 чиглэлийн нислэгээ 10-26 хувиар хямдруулсан. Улаанбаатар-Бээжин чиглэлд 1.189.600 төгрөгөөс 881 мянган төгрөг болгож, 26 хувиар бууруулсан. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ өөр өөр байгаа. Мөн зорчигчид нислэгээ төлөвлөж, эрт захиалбал хямд тийзээр зорчих боломжтой.

-Цар тахлын дараа агаарын тээврийн хэлэлцээр, шинэ гарцууд нэмэгдэж байнаШинээр бойжуулж байгаа чиглэлүүд бий юу?

-Манай улс бол далайд гарцгүй буюу landlocked, хоёр их гүрний дунд оршдог улс. Тэгэхээр бидний хувьд агаарын тээврийн салбар онцлогтой. Монгол Улсад агаарын тээвэрлэгч байна гэдэг үйл ажиллагаа явуулахад нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдалтай зайлшгүй холбоотой. Агаарын тээврийн гарцтай байна далайн гарцыг орлуулж байгаа хэрэг.

Монгол Улсын хүн ам бусад улстай харьцуулахад маш бага. Тэгэхээр бидний зах зээл бол маш жижигхэн. 3 сая 300 мянган хүнтэй зах зээлд 20, 30 онгоцтой үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй.

Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, Агаарын тээврийн либералчлал, үнийн хүртээмжтэй байдлыг  дэмжиж байгаа нь зах зээлээ тэлэх гэж хичээж байгаа зорилго юм. Цар тахлаас хойш олон улстай агаарын тээврийн хэлцлүүдийг хийлээ.

Катар, Кувейт, Сөүл, Турк, АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан байна. Агаарын зорчигч урсгалаа нэмэгдүүлэх, бизнесээ амьдрах чадвартай байлгах гол зорилготой. Энэ жижигхэн зах зээл дээр өрсөлдөхийн тулд агаарын тээврийн зорчигч компаниуд сүлжээгээ л тэлэх ёстой байдаг.

Өнөөдөр дэлхийн 189 улс руу нислэг үйлдэ боломжгүй. Одоогоор МИАТ ТӨХК 7 улсын 13 чиглэл рүү нисэж байна. Энэ нислэгүүдийг цаашаа задрах ямар боломж байна гэдгийг харах хэрэгтэй байдаг. Өнөөдөр Дубай нисье гэвэл нислэггүй, Истанбулаар дамжина. АНУ-руу шууд ниснэ гэвэл Сөүл, Токио, Франкфуртаар дамжин нислэгийн сүлжээг ашиглан дамжиж нисэх боломжтой.

Цөөн хүн амтай манай улсын хувьд  сүлжээгээ тэлж байж л агаарын тээврийн салбараа авч үлдэх боломжтой. Үүний хүрээнд, БНТУ-ын Туркиш Эйрлайнс компанитай хамтран Европын 9 чиглэл рүү нислэг үйлдэх код-шейр гэрээг амжилттай байгуулж чадсан. 500 онгоцтой агаарын тээвэрлэгч компани, тавхан онгоцтой МИАТ ТӨХК-ийг тоож гэрээ хийнэ гэдэг Засгийн газрын бодлогын үр дүн. Нөгөө талдаа харилцааны асуудал. Ойлголцож чадалгүй л өдий хүрсэн байдаг. Туркиш Эйрлайнс компани 10 гаруй жилийн өмнөөс Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн. Гэтэл энэ хугацаанд дээрх ажлыг хийх байсан ч нэг талдаа гарч, ойлголцолд хүрч чадаагүй байсан.

Код-шейр буюу аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтаар МИАТ ТӨХК Туркиш Эйрлайнсаар дамжуулаад европын 9, АНУ-ын хоёр хот руу нислэг үйлдэж эхэлсэн. Эргээд Туркиш Эйрлайнс Азийн хоёр чиглэлд өөрийн аяллын кодыг тавиад явж байна.

Иймэрхүү байдлаар харилцаагаа тэлж,  харилцан ашигтай хамтран ажиллах л зорилготой.

АНУ-тай “Open Sky” хэлэлцээр байгуулснаар Korean Air компаниар дамжуулаад АНУ-ын гурван хот руу код шейр буюу аяллын дугаар хамтран эзэмшиж шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажил хангаж байна. Цаашлаад хамтын ажиллагаа өргөжүүлж байж нислэгийнхээ сүлжээг тэлнэ. Мөн транзит зах зээлийг тэлэх чухал байна.

-Тухайлбал?

-Транзит зах зээлийг хөгжүүлэх томоохон ажлуудыг хийж байгаа. Үүний хүрээнд ганцхан Улаанбаатараас эхлэлтэй биш Франкфуртаас Европ Азийг холбосон транзит тээврүүдийг голчлон хөгжүүлж байна. Франкфуртаас дамжин Сөүл, Токио, Хонгконг, Бээжин, Сингапур руу явахдаа Улаанбаатараар дамжин явах нөхцлийг бүрдүүлж үнийг бууруулж байна.

-Цаашид шинэ чиглэл нээх боломж бий юү?

-Агаарын тээвэрлэгч компаниуд шинэ чиглэл нээгээд шууд ашигтай ажиллах боломжгүй байдаг. Чиглэлээ бойжуулаад хүнд хүрсний дараа нислэгийн давтамжаа нэмээд явдаг. Тодорхой жишээ хэлбэл, 2017 онд Улаанбаатараас Бангконг чиглэлд 7 хоногт хоёр удаа нислэг үйлддэг байсан. Өнөөдөр 7 хоногийн 6 өдөр нисэж байна. Зургаан жилийн дараа энэ чиглэл тогтож байна гэсэн үг. Яг үүнтэй ижил шинэ чиглэл нээнэ гэдэг нь маш урт хугацааны судалгаа, тооцоон дээр үндэслэж байж хийдэг.

Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд “Open Sky” хэлэлцээрийг байгуулсан. 2024 онд АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажиллаж байна. Монгол Улс өөрөө АНУ-ын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах ёстой.

АНУ-ын аюулгүй ажиллагааны байгууллага, нислэгийн аюулгүй ажиллагааны байгууллагууд Монгол Улсад ирээд хяналт , шинжилгээ хийн дүгнэлтээ гаргана.

Нөгөө талаас шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд МИАТ ТӨХК АНУ-руу шууд нислэг үйлдэхэд бэлэн.

Дараа нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Мин хотыг нислэгийг тогтмолжуулахаар чартер нислэгүүдийг хийж бэлтгэл ажил хангаж байна. Сингапур, Австралийн зарим хот руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад шууд нислэг үйлдэх боломжтой цэгүүд рүү код-шейр хийх хэлэлцээрийг батлахаар ажиллаж байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 54 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 57 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 29 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 22 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.