Хотын дарга явж, авлига хороолол үлдэв


10-р сарын 4
9 цаг 15 минут

      Манай улс голын эргээс 50 метр зайг онцгой хамгаалалтад авдаг. Өөрөөр хэлбэл, тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах хуультай. Модон жорлон ч адилхан гэсэн үг. Ийм л хууль үйлчлэх учиртай. Гэтэл голын голдирол дотор  баригдсан "Аqua garden" хотхоныг хүчирдэг хүн алга. Хэрэв хууль журмаа хэрэгжүүлдэг бол өдийд энэ барилга нурчих байв. Анхнаасаа баригдахгүй ч байж болох байсан. Гэвч нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай үзэлцсээр л байна. Хамгийн сүүлд гэхэд барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн сарын сүүлчээр компанийнханд хүлээлгэж өгчээ. Гэвч ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хотын даргын өмнөөс “үгүй” гэсэн байгаа юм. Ингээд л  бүхэл бүтэн 1.5 сая хүнийг хариуцаж ажилладаг хамгийн том эрх мэдэлтэй байгууллага хотын захиргаа бүхий л арга чаргаа бараад “Авлига” хорооллыг үнэндээ хүчирсэнгүй. Эцэстээ Д.Сумъяабазар дарга “Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна” гэж учирласан. Ингэж хэлсний дараа төд удалгүй ногоон автобусны дуулиантай холбоотойгоор хотын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Харин “авлига” хороолол үлдэж хоцорлоо. Ямартаа ч дараагийн хотын даргыг угтах бас чансааг нь шалгах нэг ажил нь “авлига” хороолол болж байна.

Энд бас нэг зүйлийг онцлоход шударга бусыг илчлэх, түүнтэй тэмцэх үүрэгтэй АТГ ч мөн адил голын голдрилд өндөр байшин барьчихаад бүр байгууллагынх нь нэрийг хүртэл зээлдчихээд байгаа “авлига” хорооллыг шалгах хэрэгтэй. АТГ-ын нэрийг сайнаар биш муугаар алдаршуулж байна шүү дээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар “авлига” хорооллыг шалгаж нэрийнх нь учрыг олох хэрэгтэй биш үү.

Хотын дарга “авлига” хорооллыг хүчирсэнгүй. Чадамжгүй гэдгээ ч зарлачихаад буугаад явчихлаа.  Харин одоо Ц.Даваасүрэн сайдын зангарах мэдэх нь. Хэрэв хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол БХБЯ барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хугацаа хожих боломжтойг хуульчид хэлж сануулсаар байгаа. Эцсийн дүндээ байрны захиалагчид орон сууцандаа орж шүүхийн маргаанаас эхлээд үер усны аюул ч эрсдэл дагуулж мэдэх учраас хурдхан нэг талдаа гарах хэрэгтэй.

Эх сурвалж: С.УЯНГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна35 минут 51 секундын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна40 минут 35 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав44 минут 35 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав2 цаг 59 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 цаг 3 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ3 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 35 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 50 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ6 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.