Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга


10-р сарын 4
9 цаг 24 минут

Аялал жуулчлалын тухай хууль нь байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Хуулийн төслийг холбогдох хуулийн төслүүдийн хамт Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

Хуульд аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой дараах зохицуулалт тусгагдсан.

Мөн аялал жуулчлалын бүсийн талаар дараах зохицуулалт тусгагдлаа. Үүнд:

-Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана. Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална;

-Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтоох бөгөөд улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно;

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан бөгөөд хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.

Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуульд салбарын хүний нөөцийн болон мэргэжлийн чанартай зарим асуудлыг хариуцан ажиллах нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр заасан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

Аялал жуулчлалын тухай хуулийн хамт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 90 хоног хүртэл хугацаагаар аяллын зорилгоор ирсэн гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд худалдан авсан бараанд төлсөн албан татварыг буцаан олгохоор зохицуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар, ариун цэврийн байгууламж байгуулсан бол зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор зохицуулсан. Мөн тур операторын үйл ажиллагааны орлого, гарааны компани байгуулан ажиллуулсан бол татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт тусгагдлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭВЕРЕСТЭД МОНГОЛЫН ХОЁР УУЛЧИН АВИРЧ БАЙНА1 минут 44 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 минут 44 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав2 цаг 21 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна2 цаг 24 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 11 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.