Б.Жавхлан: Орон нутгийн иргэдээр бүтээн байгуулалтуудыг нь эрэмблүүлж, хөрөнгө оруулалтдаа тусгасан


10-р сарын 4
10 цаг 41 минут

      Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тиймээс өчигдөр Сангийн сайд сэтгүүлчидтэй уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайдаас дараах тодруулгыг авлаа.

-Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Энэ удаагийн төсвийн гол онцлог нь юу байх вэ?

-Энэ дөрвөн жил нийгэм, эдийн засгийн хувьд маш хариуцлагатай үе боллоо. Эхний хоёр жил нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байж, их том сорилттой нүүр туллаа. Сүүлийн жилийн хугацаанд геополитикийн асуудал манай улсын хувьд нэлээд хүнд туслаа. Гэсэн хэдий боловч Засгийн газрын зүгээс шат дараатай эдийн засаг, эрүүл мэндээ аврах, эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг бий болгох, ил тод болгох арга хэмжээнүүдийг авч ажилсан. Үүний үр дүн ч гарч эдийн засаг маань тогтворжиж ирж байна. Өнгөрсөн 2022 оны жилийн эцсээр эдийн засгийн макро тоонууд маань маш сайн үзүүлэлттэй гарч, алдагдал буурсан. Цар тахлын үед дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хасах таван хувьд хүрсэн байсан бол энэ жил нэмэх зургаан хувьд хүрч байна.

Мөн энэ дөрвөн жилд гадаад өр, зээлийн хувьд ч гэсэн сүүлийн 33 жилийн хугацаанд хамгийн их төлөлт хийсэн үе байлаа. Тийм ч учраас гадаад өр, зээлээс шалтгаалсан дефолт зарлах эрсдлээс бүрэн гарч чадсан. Иймээс ирэх онд эдийн засгаа улам тогтворжуулах, цаашлаад 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг баталгаажуулах жил болгоно гэж зорьж байгаа.

-Ирэх оны төсвийн алдагдал хэр байх вэ?

-Өнгөрсөн 2021 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэх буюу 8.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр ковидын хэцүү үеийг давж гарсан. Дараа жил нь дөрвөн их наяд, өнгөрсөн жил 2.8 их наядын алдагдалтай байсан. Ингээд бид төсвийн тусгай шаардлагаараа шат дараатай буулгах хуультай. Тиймээс ирэх онд энэ тоо ДНБ-ий 2.8 хувьд барих ёстой хуультай. Энэ хуулийнхаа заалтыг яг нарийн бариад орж байгаа.

-Ирэх оны хувьд хөрөнгө оруулалтууд хэр байх вэ. Сонгуулийн жил учраас нэлээд амлалттай төсөв болох нь гэсэн яриа гарч байна л даа?

-Сонгуулийнх ч бай, үгүй ч бай хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаар дамжиж төрийн үйлчилгээ иргэддээ хүрч байдаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл гээд бүхий л салбарууд ийм л байдаг юм. Дээрээс нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа бизнесийн орчныг хангах, хүн амаа орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн чухал нь эрчим хүч шаардлагатай. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтуудыг хийхээс өөр арга байхгүй, цаашдаа ч хийсээр л байх болно. Мөн ирэх жилийн хөрөнгө оруулалтууд дунд замын бүтээн байгуулалтууд нэлээд бий. Бид ноднин жилийн зун Завхан аймгийн Загастайн давааны замыг бүрэн ашиглалтад оруулсан. Ингэснээр 20 жил үргэлжилсэн “Мянганы зам”-ын эхний үе шат дууссан. Анх эхлүүлж байхад “Мянгуужингийн зам” болно л гэдэг байсан шүү дээ. Тиймээс дараагийн шатны буюу “Шинэ сэргэлтийн зам”, эдийн засаг, хөгжлийг дэмжсэн, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хил хүрэх аялал жуулчлалын замууд гээд таван цагариг бүхий дараагийн замуудыг эхлүүлэх ажлууд эхэлж байгаа. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Улиастай-Алтайг холбосон замууд Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж эхэлснээр баруун аймгуудад цагариг үүсэх юм. Мөн Чойр-Мандалговь-Арвайхээр гэсэн хөндлөн холбоос замыг барьж байгуулахаас гадна төмөр замын бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтууд эрчимтэй хийгдэнэ. Энэ удаагийн төсвийн бас нэгэн онцлог бол аль бүтээн байгуулалт нь нэн шаардлагатай байгаа вэ гэдгийг орон нутгийн иргэдээр өөрсдөөр нь эрэмблүүлж, хөрөнгө оруулалтдаа тусгасан. Иргэдийн дунд эрүүл хандлага байгаа нь дэд бүтэц дээр маш их санал ирсэн.

-Хөрөнгө оруулалтуудыг сунжруулахгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Хуучин бол ТЭЗҮ, зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтуудыг их хийдэг байсан. Тиймээс ноднин жилээс эхлэн төсөв дээр нэг ч зураг, төсөвгүй хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Мөн нэг төсөв тавьчихаад түүнийгээ шилжих төсөв дээр нэмээд, өртөг нь нэмэгдээд явдаг байсан бол энэ жилийн хөрөнгө оруулалтад Төсвийн хуулийнхаа дагуу 2-3 хуваагаад тавьж байгаа. Эрүүл мэндийн салбарт л гэхэд Эд, эс, эрхтэн шилжүүлэх эмнэлгийг гурван жилийн дотор ашиглалтад оруулна. Мөн шинэ Халдварт, Зүрх судасны эмнэлгүүдийг барьж эхэлнэ. Нэмээд наймаас дээш жил болсон 10 гаруй төсөл байгаа. Тэдгээрийг яаралтай дуусгана. Тэгэхгүй бол улам сунжраад, өртөг нь ч нэмэгдээд байдаг юм.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид өнгөрсөн оноос эхлэн маш далд байсан эдийн засгийг ил болгосон. Ялангуяа, нүүрс, уул уурхай дагасан боломжуудыг төсөв рүү оруулж ирсэн. Тийм ч учраас өнгөрсөн жилийн төсөв нэлээд амжилттай гарсан. Цар тахалтай жилүүдэд бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олигтой нэмж чадаагүй. Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-ний төсвийн тодотголоор бид амжилттай хийж чадсан. Гурван сарын өмнө нэмсэн учраас инфляцтай уялдуулж нэмэхийн тулд дор хаяж зургаан сарын дараа цалин нэмэх нь чухал. Тэгэхгүй бол хамаагүй хугацааны наана нэмчих юм бол инфляцаа шингээх биш хөөргөх эрсдэл гарна.   

Эх сурвалж: Б.Гантуяа Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 38 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 42 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 46 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 14 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.