"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо


10-р сарын 4
15 цаг 48 минут

       Улсын Их Хурлын "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн хариултдаа,  Эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр, "3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна" гэсэн юм.

Ингээд "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тул Түр хорооны даргыг сонгох тогтоолын төслийг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 45 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 49 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 21 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 3 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 13 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.