Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов


10-р сарын 4
15 цаг 54 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцов.

Тэр бээр хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх,  дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

“Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр зохиож буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

Тэд “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцэж, “Өөрчлөлтийн удирдлагын арга зүй”, “Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс”, “Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл” сэдвээр  онол, арга зүйн мэдээлэл авлаа.

Мөн “Зэвсэгт хүчний залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан “Залуу офицеруудын нийгмийн асуудал, итгэл үнэмшлийн талаарх социологийн судалгаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа.

Тэр бээр байлдагчдыг  хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаад нь баяр хүргэж, цаашдынх нь амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цэргийн байр, дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, халуун ус, угаалгын газар зэргийг шинэчилсэн. Цаашид нэгтгэлийн штаб, шалган нэвтрүүлэх байр, спорт цогцолбор, цэргийн гал тогоо зэргийг шинэчлэн засварлаж, барихаар төлөвлөжээ.

Мөн нэгтгэл Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 6,000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем суурилуулан, 11,000 гаруй м.кв талбайг зүлэгжүүлээд байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 цаг 4 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 цаг 8 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав7 цаг 27 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна7 цаг 30 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 2 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 17 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.