УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ


10-р сарын 4
16 цаг 12 минут

     Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой аж.

Иргэн та Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудасны ЦАХИМ ПАРЛАМЕНТ цэснээс Парламентын подкаст-ыг сонгож, Аудио хууль буланд байршуулсан Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг зүйл тус бүрээр, эсхүл бүхэлд нь сонсох боломжтой.

Парламентын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоог хангах нь Улсын Их Хурлын үнэт зүйлс юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж, Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналаа хэлэх боломж хуульчлагдсан байх явдал юм. Энэ үүднээс Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай анхдагч хууль батлагдсан юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “хянан шалгах” үндсэн чиг үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭВЕРЕСТЭД МОНГОЛЫН ХОЁР УУЛЧИН АВИРЧ БАЙНА2 минут 43 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав6 минут 43 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав2 цаг 22 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна2 цаг 25 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 57 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 12 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.