Утга учиргүй хадуурал


10-р сарын 5
11 цаг 37 минут

     Монголчууд бид тулгарсан асуудлуудаа шийдэхгүй ужгируулсаар манай нийгэм асуудал бэрхшээлдээ живчихсэн. Нийгэмд тулгарсан асуудлуудыг зарим хүн иргэнийхээ үүргийн дагуу, эсвэл санаа зовсондоо мэдээлж, олон нийтийн сонорт хүргэнэ.Одоо нийгмийн оюун санааны ертөнц, сошиал орчин оволцон буцалж, шуугилдан шаагилдаж, тэр өдрийн ээлжит сенсаци эхэлнэ. Энэ сенсацийг дагалдаж дараах үйл явц өрнөдөг. Тун цөөхөн хүн л тухайн мэдээлэл, асуудлыгнийгэмд тулгарсан асуудал гэж харна. Харин ихэнх хүний хувьд тухайн мэдээлэл, нийгмийн асуудал нь биш хүн нь илүү анхаарна. Мэдээлсэн хүн рүү дайрч давшилж, хараан зүхэж эхэлнэ, царай зүс, тарган туранхай, хувийн амьдралыг нь шүүж шүүмжилж, алдаа оноог нь, төрх байдлыг нь өөлж гоочилж, элдэв нэр хоч өгч доромжилж эхэлнэ. Хадуурсаар талцан хуваагдаж, өөр өөрийн талыг өмөөрч, бие биеэ үгүйсгэж, маргалдаж хэрэлдсээр анх дэвшүүлэн тавьсан сэдэв, асуудал бүр мартагдана.

Энэ бол гол агуулга, сэдвээ орхиж, гол биш, хий дэмий зүйлийг нь хөөж, сэдвийнхээ агуулгаасаа хазайж хадуурч буй үйл явц юм.Ийн хадуурсаар мэдээлэл хүргэсэн хүн тухайн асуудлыг бий болгосон буруутан болж үлдэнэ. Мөн бас хадуурсаар тухайн мэдээлэл нь нийгмийн асуудал биш тухайн хүний тухай хов жив, холион бантан, утгагүй дэмий явдал болоод дуусна. Иргэд маань нийгмийн асуудал, мэдээллийг хувь хүний хувийн амьдралын тухай, тарган туранхай, царайлаг царай муутын тухай хов жив, утгагүй дэмий зүйл болтол нь хадуурч байна. Иргэдийн хадууралт янз бүр. Нийгмийн тулгамдсан асуудалд тухайн сэдэвтэй огт холбоогүй тэс хөндлөн зүйл ярьж, бичдэг муйхар мунаг хадууралт бас бий. Ямар ч сэдвээр бичсэн агуулга хамааралгүй шууд л өө хужаа гэж орилдог социалист нийгмийн ангич үзэл суртлаас үүдэлтэй хадууралт бас байдаг.

Бид яагаад хадуурна вэ? Хадуураад давхичихдагийн цаана тухайн мэдээлэл, асуудал, сэдвийнхээ гол ба гол биш агуулгыг ялгаж салгаж, зааглах оюун сэтгэлгээний чадваргүй гэсэн шалтгаан оршиж байна. Дараагийн шалтгаан нь, иргэд маань улс нийгэмдээ тулгарсан асуудалд биш илүүтэй хувь хүний амьдрал, гэр бүлийн хэрүүл, хол ойрын хов живэнд анхаарал төвлөрдөг, татагддаг, сонирхдог, дурладаг, таашаадаг юм байна.

Иргэдийн хэрэгтэй, хэрэгцээтэй, ач холбогдолтой мэдээллийг орхиж, эсрэгээр хий дэмий зүйлийг нь шүүрэн авдаг гаж урвуу, зүй бус хандлагын ард улс нийгмийн асуудлууд шийдэгдэхгүй үлдэж, ор тас орхигдож, мартагдан ужгирч үлдэх юм. Гэтэл бодит байдалд тухайн мэдээллийн цаана улс нийгмийн нэн тулгамдсан асуудлууд оршиж байдаг. Хэрвээ тулгамдсан асуудлуудаа гарц шийдэл, шалтгааныг тогтоож шийдэхгүй юм бол цаг хугацаа өнгөрөхийн хирээр улам бүр хүндэрч, зарим нь бүр гамшгийн хэмжээнд хүрдэг зүй тогтолтой. Улс нийгэмд маань гамшгийн хэмжээнд хүрсэн асуудлууд үй түм байна. Гэтэл иргэд маань нийгэмд тулгарсан асуудлыг хэрэггүй зүйл, тухайн мэдээллийг хэнд ч хэрэггүй хов жив, юу ч биш болгож, асуудал хийгээд мэдээллийн ач холбогдол, үнэ цэнийг унагаж, олон түмний анхаарлыг асуудлаас, гарц шийдэл, арга замаас холдуулж, нийгмийн асуудлуудаа хий сарниулчихаж байна.

Хадуурдаг хандлага бол үнэхээрийн элий балай, утгагүй дэмийгээс гадна хортой хорлонтой үйлдэл мөн шүү. Хадуурдаг хандлагаас харвал бид нийгмийнх болж амжаагүй зүгээр орчин тойрон, хажуу хавь, жалга довныхоо хов живийг ярьдаг хувь хүнийхээ зан авир, сэтгэлгээ, хандлагатай хэвээр байгаа юм байна.Хувь хүнийхээ зан авир, хандлагаар нийгмийн асуудалд хандсаар байгаагийн учир бид тулгарсан асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа юм. Энэ хандлага давхар бас иргэд нийгмийнхээ асуудлыг шийдэх хэмжээний оюун сэтгэлгээний чадваргүй байгаагийн тусгал юм шүү.

Хадуурдаг дэмий хандлага иргэдийг нийгэмдээ зохицож нийцэхгүй, гологдож байна гэдгийн тусгал. Энэ тусгал бол иргэдийг хов живийн, хий дэмий сэтгэлгээг хаяж, нийгмийнх болгон өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэсэн дохио сануулга юм. Нийгмийн оюун санааны ертөнцийг ажиглаж байхад, иргэд маань нийтлэг шахуу хий дэмий зүйл ярьж, үйлдэж байна, бид. Ер нь бол иргэдийн дэмий зүйл сонирхох, дэмийг үйлдэх, хий дэмий хандлагыг зүглүүлж чиглүүлж, зөв зүйл рүү залж, улс нийгэмдээ хэрэгтэй хандлага болгож өөрчлөх учиртай байдаг. Хувь хүний зан авир, хандлагаар нийгмийн асуудалд ханддаг энэ буруу хандлагаа өөрчилье. Хий дэмий зүйл үйлдэж, хэрэггүй, ач холбогдолгүй зүйл ярих биш нийгэмдээ хэрэгтэй зүйл ярьдаг, хийдэг, үйлддэг больё. Ялгаж зааглаж, нийгмийн асуудал хийгээд хувь хүний мэдээллийг хооронд нь хольж хутгаж, хазайж хадуурахаа больё. Үүний тулд дараах байдлаар ялгаж зааглана.Тухайн нийгмийн асуудал бол иргэдийн төвлөрөх учиртай, ач холбогдол өгөх учиртай, хэлэлцэх учиртай агуулга, сэдэв маань юм. Нийгмийн асуудлыг нийгэмд тулгарсан асуудал гэдгээр нь харж, бид энэ асуудлыг шийдэх учиртай, учир шалтгааныг нь тогтоох учиртай, гарц гаргалгааг хэлэлцэх учиртай зүйл гэж харж хэвшье. Харин асуудлыг мэдээлсэн хүнийг шүүж хэлэлцэх гэдэг гол агуулга, чухал сэдэв бүр биш, огтын хэрэггүй утгагүй дэмий үйлдэл. Хадуурч нийгмийн асуудлыг хувь хүний тухай хов жив болж дуусахаас сэргийлж, дэмийг үйлдсэн нэгнээ эсэргүүцэж байя, ач холбогдол өгөлгүй орхиж байя. Тэгэхээр бид нийгмийн асуудлыг л ярих ёстой, асуудлыг дэвшүүлсэн хүнийг гол биш гэж үзэж, ач холбогдол өгөлгүй орхих ёстой энэ мэтээр ойлголт, хандлагаа нэгтгэж, нэгдмэл нэг ойлголттой, нэг хүн мэт нэгдмэл нэг үйлдэл, хандлагатай болж, улс нийгмийн амьдралтайгаа зохицол нийцэлтэй болгоё.

Жич: Иргэдийн маань оюун санаа, үг яриа, сэтгэлгээ хандлага нь улс нийгмийн ахуй оршихуй, орчин нөхцөл, амьдралтай агуулга, утга санаа, учир зүйн хувьд уялдахгүй, зохицож нийцэхгүй байна. Зохицол нийцэлгүй зүйл гэдэг зөрчлийн эх үндэс болдог жамтай. Энэ шалтгаанаар иргэд маань улс орон, нийгэмдээ асуудал таригч, зөрчил үүсгэгч,нийгмийн харилцааг эвдэгч улс нийгэмдаа халтай бүр хортой хорлонтой хүмүүс болчихоод байна. Биднээс үүдэлтэй зөрчлүүд бол биднийг оюун санаа, үг яриа, үйлдэл хандлагаа өөрчилж, шинэчил гэсэн мэдээлэл, дохио сануулга болно.

 

Оюун санаагаа шинэчилье.

 

Сэтгэлгээ хандлагаа өөрчилье.

Эх сурвалж: Ч.ТУЯА Sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.