Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр " Есдүгээр сарын 20-нд ОХУ-аас шатахуун хязгаарлах тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бензин хамрагдаж байгаа талаар мэдэгдсэн. Өнгөрсөн сард Монгол Улсад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлал хийх үеэрээ АИ-92 шатахууны хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байх амлалт өгсөн. Гэвч ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш ч гэсэн бид шаргуу ажиллаж, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Улмаар АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр л гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн байгаа. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны хангалттай нөөц байгаа. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө хангах ёстой гэж бид шаардах боломжгүй. Өнөөдрөөс бүх асуудал жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Шатахуун түгээх газруудад хүргэлт хийхэд 2-3 хоног шаардаж байгаа иргэд, олон нийт тайван байж болно. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ
Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих