АН-ын дарга Л.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын удирдан орон нутагт зохион байгуулж буй "Хөх Монголын Хөх Туг" аяныг АН-ын үйл ажиллагаа хэмээн тайлбарласан билээ. Гэвч нийт бараг 20 орчим аймагт цувралаар үргэлжилсэн уг арга хэмжээ АН-ын үйл ажиллагаа биш гэдэг нь хэнд ч илэрхий байгаа юм.
Учир нь аяны зохион байгуулагчид: "Энэ аян бол ямар нэг намын арга хэмжээ биш шүү!" хэмээн онцлон анхааруулж буй. Тэгсэн атлаа "АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү?" гэсэн санал асуулгыг уг аянд оролцож буй МоАХ-ы гишүүдээс авч буй аж.
Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймаг Нийслэлийн есөн дүүргийг хамран "Цонжин болдог"-т болсон аяны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга: "МоАХ-ны санаачлагаар Хөх Монголын хөх туг аяныг наймдугаар сарын 21-нээс эхлэн улс орноо тойрон аймаг бүрт зохион байгуулж нийтдээ 20 мянга гаруй хүнтэй уулзаж тэртээ 33 жилийн өмнө та бүхний эхлүүлсэн ардчилсан хувьсгал өнөөдөр ямар болсныг ярилцлаа.Олонхи нь шийдвэр гаргаж,цөөнх нь дагадаг ардчиллын зарчим алдагдаж цөөнх нь шийдвэрээ олонхидоо тулгадаг, тэд л Монголын бүх баялгийн эзэн болчихож.Энэ цуглаанд оролцож байгаа хүмүүсээс өргүй хүн нэг ч алга.Өнөөдөр бид Төв Азийн хамгийн ядуу орон болчихлоо. Оюутолгой гадны өмч болов.
Ийм байтал УИХ-ын гишүүн,Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар монголын газар нутгийг гадныханд 100 жилээр түрээслүүлэх тухай хууль өргөн барьж байна.Ийм нөхцөлд бид чимээгүй хараад дуугүй суугаад байх уу.МоАХ нь нам намын төлөөлөл багтсан хөдөлгөөн.Ийм ч болохоор та бүхэнтэй хэлэлцэхээр “Хөх Монголын хөх туг” аяныг зохион байгуулсны дараа Монголын Ардчилсан Холбоо онц их хурал зохион байгуулна…" хэмээн ярьсан байна.
Товчхондоо бол Х.Баттулга нам байгуулж магадгүй болсон нь илэрхий. Гэвч тэрээр улс төрийн томьёоллын хувьд шинэ нам гэх нэршлээс татгалзаж, МоАХ нам болж байна гэх буюу Ардчилсан намын жирийн гишүүд санал асуулгынхаа дүнг үндэслэн, АН-ын нэрийг сольж явна, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын удирдаж буй АН бол жирийн гишүүдийнхээ саналыг хүлээж аваагүй хуурамч нам шүү гэсэн аргумент дэвшүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл албан ёсоор бол МоАХ онц их хурлаараа нам болох эсэхээ шийднэ гэсэн үг. Харин Н.Алтанхуяг, З.Энхболд нар ба тэдний бүлэглэл Х.Баттулга, С.Ганбаатар нарыг дагах эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл бичих