“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зар


10-р сарын 18
19 цаг 24 минут

     Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дүрмийн 7.3.9 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

А. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, инженер мэргэжлийн аль нэгийг эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, улсад 12-оос доошгүй жил, үүнээс 6-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх /Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагаар ажиллаж байсан бол давуу тал болно./;
  2. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай, компанийн нэгдлийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
  3. Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлагатай байх;
  4. Англи хэлний мэдлэгтэй байх;
  5. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садангийн холбоогүй байх;
  7. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  8. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх;
  9. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  10. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  11. Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад хамрагдсан байх,
  12. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;

Б. НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет, товч намтар (2022 он, маягт №1);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Боловсролын диплом, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  6. Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  8. Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
  9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /e-mongolia/;
  10. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /e-mongolia/;
  11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/;
  12. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагаа нотлох баримт;
  13. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт;
  14. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАРХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 7 давхарт хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Нэмэлт мэдээллийг 99089141 дугаарын утаснаас авна уу.

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН

 ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 10 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.