Л.ОЮУН: НӨАТ-ын 5 хувийн нэмэгдэл төсөвт дарамт болохгүй


10-р сарын 21
16 цаг 39 минут

     НӨАТ-ын буцаан олголтыг 5 хүртэл хувиар нэмэгдүүлэх эсэх нь анхаарлын төвд байна. УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ыг нэмэх хуулийн төслийг санаачилж D-өргөдөл системд байршуулсан юм. Үүнийг  30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой. Харин Сангийн сайд Б.Жавхлан өчигдрийн мэдэгдлээрээ НӨАТ-ын 5 хүртэл хувийг буцаан олгох боломжгүй гэдгийг мэдэгдсэн нь төсөвт дарамт учирна гэх агуулга бүхий тайлбар өгсөн юм.  

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь  сүүдрийн эдийн засаг агшиж төсөв тэлэх боломжтой гэдгийг  Эдийн засагч, профессор Л.Оюун хэлсэн юм. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь нэмэгдүүлбэл улсын төсөвт бүрдүүлдэг орлого 635 тэрбумаар буурна гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаж байгаа. Уг нь нэмэгдсэн өртгийн албан татварын гол зорилго нь далд эдийн засгийг хумих. Ингэж үзвэл эсрэгээрээ НӨАТ-ыг нэмэгдүүлэх хуулийг Их хурлаар батлах нь илүү үр ашигтай болов уу. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр төсөв буурахгүй. Төр иргэдээс авсан мөнгөө буцаан өгч байгаа учраас төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй. Иймд Сангийн сайдын тайлбар буруу юм. Зүйрлэвэл, бид төрд өгсөн 10 төгрөгийнхөө тавыг нь авч байгаа учраас төсөвт ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төсөвт НӨАТ-ын орлого гэж бүртгэгдэж байгаа учраас нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.  

Иргэд өгсөн мөнгөө л эргүүлэн авч байна шүү дээ. Тиймээс НӨАТ-ын 5 хувийн буцаан олголт авах нь зөв. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг чинь эцсийн хэрэглэгч төлж буй татвар.

-Таны хэлсэнчлэн НӨАТ бол тухайн бүтээгдэхүүний бүх  өртөг шингэсэн татвар. Хэрэв НӨАТ-ыг 5 хувь болгон нэмэгдүүлбэл иргэдийн халаасанд үлдэх мөнгө илүү нэмэгдэх болов уу?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар бол далд эдийн засгийг илрүүлэх зорилготой. Тиймээс НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болгон нэмэгдүүлбэл сүүдрийн эдийн засаг нэлээн агшина. Ингэснээр эдийн засагт мөнгөний урсгал хаана эргэлдэж байгаа нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, хаана ямар худалдан авалт эргэлдэж байгаа нь бүртгэлтэй болно гэсэн үг. Иргэд 5 хувийн буцаан олголтоо авахын тулд баримтаа нэхнэ. Хэрэв баримт олгохгүй гэвэл ижил бараа үйлдвэрлэдэг өөр газруудаас худалдан авалт хийхээс гадна НӨАТ олгохгүй байгааг эргэж мэдээлж болно. Улмаар НӨАТ-ын баримт олгодоггүй аж ахуйн нэгжүүд иргэдийн шаардлагаар баримт олгож эхэлнэ. Энэ бол өртгийн сүлжээ хаана болж байгааг гаргаж ирж буй эдийн засгийн механизм нь юм. Зүйрлэвэл, талхны үйлдвэрийн процесс  гинжин хэлхээ маш тодорхой болно. Талхны үйлдвэрээс эхлээд гурил, үнэ нь бүртгэгдэх ёстой байхгүй юу. Тэгэхээр НӨАТ-ын нэмэгдэл хувь хүн, аж ахуйн нэгжийн аль альд нь хэрэгтэй.

-Хамгийн гол нь эдийн засгийн цусны эргэлт сайжрах бололтой?

-Мэдээж. Эдийн засгийн мөнгөний урсгалын хэмжээг нэмэгдүүлнэ. Мөнгө бол эдийн засгийн тэжээл шүү дээ. Жишээ нь, хувь хүнийн буцаан олголт эргээд худалдан авалтаар эдийн засагт эргэлт болдог. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь мөнгийг хэвлэхгүйгээр нэмэгдүүлэх чухал арга юм. Эдийн засагт мөнгийг нэмэгдүүлэх чухал хэрэгслийн нэг.  

-Одоогоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт “чамлахаар чанга атга” гэдгийн л үлгэр болж байна. Тиймээс ч иргэдийн хувьд худалдан авалт хийхдээ баримтаа шаарддаггүй, эсвэл худалдан авалтынхаа хөнгөлөлтөд тооцуулдаг, ач холбогдол өгч бүртгүүлдэггүй нь амьдрал дээр ердийн л үзэгдэл болсон. Үүний цаана, бага татвар төлөх, орлогоо нуух эргээд төсвийн орлого буурах эрсдэл үүсэхийг ч үгүйсгэхгүй?

-НӨАТ-аас иргэд  хоёр хувийн буцаан олголт авч байгаа учраас чамалж баримт шаарддаггүй. Энэ нь эдийн засагт тухайн мөнгийг бүртгэлгүй хаягдаж байна гэсэн үг. Улмаар таны хэлсэн шиг төсвийн орлого буурах эрсдэлтэй.

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь эдийн засгийн эргэлт сайжрах боломж нь хоёр дахин нэмэгдэнэ.

Иргэд хоёр хувь шиг голохгүй шүү дээ, баримтаа нэхэж  эхэлнэ. Шаарддаг болно. Цаашид 5-аас  илүү хувийг НӨАТ-аас буцаан авах боломжтой гэж харж байна.

-Хэчнээн хувь нэмэгдэх боломжтой вэ?

-НӨАТ-аас иргэд 10 хувь хүртэл буцаан авч болно. Бид гадаадын улс орнууд руу явж байхдаа хил дээрээс худалдан авалтын буцаалтаа авдаг шүү дээ. Энэ нь олон талын ач холбогдолтой. Эдийн засагт эргэлдэж буй  бүх мөнгө бүртгэлтэй болно шүү дээ.

-Дэлхийн банкны судалгаанаас харахад далд эдийн засаг Монгол Улсад 28 хувьтай байна. Зарим тоон мэдээллээр 35 хүртэл хувийг эзэлж байна гэх судалгаа ч бий. Энэ нь өөрөө хэр том дүн гэж харж байна вэ. Нөгөөтэйгүүр,  НӨАТ-ын системээр хөөрөгний наймаа, авлига хар зах зээлийг цэвэрлэх боломжтой гэж сонссон?

-Зүйрлэвэл, өрхийн орлогыг зарлагаар нь бүртгэвэл  балансаа барих ёстой. Гэтэл сүүдрийн эдийн засаг байгаа нь бүртгэгдээгүй орлогыг шамшигдуулах авлига өгөх далд мөнгө болж байгаа юм. Магадгүй далд эргэлдэж буй төгрөгийг бүртгэлжүүлэхгүй байх сонирхолтой бүлэг байхыг үгүйсгэхгүй.

Орлого бүр зарлагатайгаа бүртгэгдэх ёстой шүү дээ.Бүртгэгдэхгүй байгаа мөнгө чинь сүүдрийн эдийн засаг юм.

Манай улсад сүүдрийн эдийн засаг их байгаа нь мөнгө цавчигдах, авлига авах өгөх боломжийг нь нээж байна гэсэн үг. Харин НӨАТ-ын систем  буцаан олголтыг нэмэгдүүлэх зарчмаар эдийн засгийг авлигагүй болгох арга нь юм. Тиймээс авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь НӨАТ.

  Тухайлбал, Хөгжлийн банкны сонсголоор зарцуулсан мөнгөн дүнг асууж лавлаж байсан шүү дээ. Ер нь хувиа бодвол миний орлого нэмэгдэж байна гэж ойлгож болно. Хувьсгалаа бодвол улс орноо цэвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь хэний ч эрх ашиг зөрчигдөхгүй. Зөвхөн авлига авч буй хүмүүсийн эрх ашиг л зөрчигднө. Тиймээс бүх хүн НӨАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжих, саналаа өгөх нь зөв юм.

Эх сурвалж: Б.Дэлгэрцэцэг time.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 42 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 47 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 цаг 5 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 цаг 9 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 56 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ8 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.