БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр энэ наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болов. Түүний өрсөлсөн жинд Иран мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчин хүрэл медалийн тавцанд гарлаа. Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг зөвхөн таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болж байна. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт тамирчин юм.

Facebook
Twitter
Youtube


ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо

Сэтгэгдэл бичих