БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарсанаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медаль дээр буулаа. Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн тавцанд гарч байна. Ийнхүү Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл (алт, мөнгө тус бүр нэг, хүрэл хоёр) медальтай 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна.
Facebook
Twitter
Youtube


Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна
П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих