
Нийслэлийн 384 жилийн ойг угтсан цэвэрлэгээ 10 дугаар сарын 19-өөс эхэлсэн. Энэхүү цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНААТҮГ болон Хөгжлийн төвийн хамт олон авто зам, явган хүний зам талбайг цэвэрлэж, тоглоомын талбайг угааж, засварлах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн хог тээврийн үйлчилгээний байгууллагууд өдөр, шөнийн тээвэрлэлтийг хийн ажиллаж байна.
Цэвэр орныг бий болгоход иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг оролцоо хамгийн чухал учраас цэвэрлэгээнд идэвхтэй оролцоорой. #Хотдоо_өнгө_нэмье. Та ч бас нэгдээрэй.
Сэтгэгдэл бичих