Сургуулиудад “Эко кабинет” тохижуулж өгнө


10-р сарын 27
11 цаг 02 минут

       ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг хэрэгжүүлж  байна. Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн ЕБС-уудад “Эко кабинет”-ыг тохижуулах хөтөлбөрт оролцогчдод чиглүүлэг өгөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү төсөлт хөтөлбөр нь 2020-2027 он хүртэл нийт долоон жилийн хугацаанд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг болон экологийн тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм.

“Эко кабинет”-ыг тохижуулах хөтөлбөрийн нэгдүгээр шатанд Тусгай хамгаалалттай газар нутгийн  48 сургууль хамрагдсан бол хоёрдугаар шатанд 75 сургуулийг тохижуулахаар болжээ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулан байгаль, экологийн мэдлэг боловсрол олгох, Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг сонгох нөлөөллийг бий болгохыг зорилготой юм.  Энэ талаар төслийн зохицуулагч М.Болдбаяр “Эко кабинет” тохижуулах ажлын хүрээнд нийт 750 гаруй багш нарыг чиглүүлэг сургалтад хамруулаад байна. БОАЖЯ-ны сайд болон БШУЯ-ны сайд нарын хооронд байгуулсан санамж бичгээр байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна. Тухайн Тусгай хамгаалалттай газар нутгийн  ЕБС-ийг яагаад онцолж байна вэ гэвэл орон нутгийн хүүхдүүд энэ салбарын мэргэжилийг сонгох, нутаг орондоо ажиллах боломжийг л бүрдүүлэх зорилготой. Үүнд дэмжлэг үзүүлэхээр салбарын багш нарыг чиглүүлж шаардлагатай анги танхимын хэрэгцээг хангахаар ажиллаж байна” гэв.

Булган аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Б.Сэрчмаа “Төслийн нэгдүгээр шатанд манай аймгийн гурван сургууль хамрагдсан. Харин энэ удаа хоёр сургуульд “Эко кабинет”-ыг тохижуулахаар болсон. Бидний зорилго бол хүүхдүүддээ Тусгай хамгаалалттай газар нутаг  буюу өөрийн төрөлх нутаг орноо хэрхэн хамгаалж авч үлдэх үү, ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх вэ гэдгийг л ойлгуулж мэдүүлэх юм. Ерөнхий боловсролын бүх шатанд нь экологийн боловсролыг олгох сургалтын хөтөлбөрийг шингээж  өгсөн. ЕБС-ийн хичээл бүрт интеграцилсан байдлаар судлагдахуун болгоноор хүргэж ажиллаж байна. Үүнд шаардагдах гарын авлагууд байдаг. Багшид ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр хичээлийн хөтөлбөрт шингээж өгсөн нь маш давуу талтай. Түүнчлэн бүх хэрэглэгдэхүүн анги танхимыг хангасан учраас багшаас ганцхан ур чадварыг л шаардаж байгаа. Манай аймаг ЭЕШ-ын  байгалийн ухааны хичээлээр улсад хими хоёрдугаар, биологи гуравдугаар байранд орсон амжилттай. Байгалийн ухааны багш нар үнэхээр чадвартай мундаг багш нар ажилладаг” гэж байлаа.

Сэлэнгийн шаамар сумын ЕБС-ийн захирал Б.Өсөхжаргал “Бид төслийн хоёрдугаар шатанд хамрагдах болсон. Үүнд маш баяртай байна. Төслийн хүрээнд бидэнд ямар нэг шаардлага тавиагүй. Шаамар сум маань сангийн аж ахуй ихээр хөгжсөн газар. Олон цэцэгт ногоон ургамалуудтай. Манай хүүхдүүд багаасаа л газар нутагтайгаа танилцаж өсөж байгаа. Сэргээн босголтын банкны санхүүжилттэй буцалтгүй тусламжаар хийгдэж байна. Сурталтаар олж авсан мэдлэг ур чадвараараа сурагчидаа чиглүүлэн ажиллана” гэлээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын ЕБС-ийн биологийн багш М.Болормаа “Байгалийн шинжлэх ухааныг хүүхдүүдэд ойлгомжтой байлгахад үзүүлэн, макетууд хэрэгтэй байдаг. Байгаль орчноо хайрлах, хамгаалах хэрэгтэй гэдгийг үгээр хэлээд байх биш сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан мэдлэг олгох замаар хүргэх болсонд хөтөлбөрийн том давуу тал юм. Энэ хөтөлбөр маань нэг талдаа нөлөөллийг бий болгох шүү дээ. Хүүхэд болгон байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарыг сонгон суралцаж мэргэжилтэн болдоггүй юмаа гэхэд байгаль орчноо хайрладаг сэтгэлтэй экологийн асуудлуудад шаардлагатай гарц гаргалгаа хайж чаддаг иргэн болоосой хэмээн хүсэж байна” гэдгийг онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо7 цаг 22 минутын өмнөХуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ7 цаг 26 минутын өмнөНүүрсний хоёр дахь сонсголд дуудсан гэрчүүд8 цаг 9 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав9 цаг 16 минутын өмнөАялал жуулчлалын салбарт Эх орондоо байгаа өвөрмөц ондоошил, ялгарлаа ашиглан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй9 цаг 27 минутын өмнөҮе үеийн эмэгтэй парламентчид чуулна9 цаг 33 минутын өмнөБарааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ9 цаг 36 минутын өмнөХянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа12 сар 11. 13:55УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт12 сар 11. 12:22О.Наранзул Ой тогтоолтын их мастер боллоо12 сар 11. 12:16Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо12 сар 11. 10:32Монголын IHC Esports баг PUBG Mobile тэмцээний дэлхийн аварга боллоо12 сар 11. 10:10Г.Дамдинням: Төрийн хамгийн том хулгай төмөр зам дээр явжээ12 сар 11. 9:53Ж.Ганбаатар: Шатахуунаас болж хүндрэл учруулж буйд хүлцэл өчье12 сар 11. 9:48Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийж байна12 сар 11. 9:43Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ12 сар 11. 9:23“Нүүрсний“ Түр хороо хуралдаж, хоёр дахь шатны сонсголд дуудах гэрч нарын нэрсийг батална12 сар 11. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 11. 9:03Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо12 сар 10. 13:05“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо12 сар 10. 13:02Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг12 сар 10. 12:51УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл юм12 сар 9. 12:30Монгол улсад санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жилийн ой, САНХҮҮЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДийг санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нартаа хүргэе!12 сар 9. 12:21Сургалт зохион байгууллаа12 сар 9. 12:16Чуулганы хүндэтгэлийн хуралдаан12 сар 9. 12:02“Олон нийтийн байцаагч” нарын ажлыг дүгнэлээ12 сар 9. 11:24Монголын байгаль хамгааллын тухай өгүүлэх “Баавгайн хөндий” баримтат кино нээлтээ хийлээ12 сар 9. 11:18Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл12 сар 9. 11:05УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас тавьсан асуулгын хариуг сонслоо12 сар 8. 18:57Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж байна12 сар 8. 18:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.