Тоймч бичиж байна | Дахиад л метроны сураг


11-р сарын 2
10 цаг 00 минут

       Улаанбаатарчууд хэзээ нэг цагт метрогоор зорчих нь зорчих л байх. Хуучин дарга нараас ч ийм амлалт өгч байсан. Шинэ мэр ч бас “чихэнд чимэгтэй” ийм сураг дуулгалаа. Нийслэл хотын шинэхэн дарга Х.Нямбаатар “Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ-тай хэлэлцээ хийнэ” хэмээн мэдэгдлээ. Ирэх онд гэдэг ер нь баримжаа муутай илэрхийлэл л дээ. 2024 онд уу, ер нь л түүний дараа ирэх аль нэг жилд үү гэдэг тодорхой бус.

Хотын экс мэр Э.Бат-Үүлийн үед метротой болох шахаад нийслэлчүүд “ам мэхэнд” унаад дууссан. Д.Сумъяабазар дарга ч метротой болно оо л гэж ирсэн. Японы талтай эхний уулзалтуудаа ч хийсэн байх. Тэгж явтал ковид гараад мөрөөдөл дууссан.

Уг нь Э. Бат-Үүл даргын үед метроны ажил эхэлсэн бол өдийд 70 орчим хувьтай явж байж мэдэхээр байлаа. Уг нь метроны ажлаа эхлээд авбал “Мянганы зам Мянгуужингийн зам” гэж хочлуулж байгаад аймгуудаа нийслэлтэй асфальтан замаар холбоод авсан шиг хотынхоо дөрвөн захыг холбож болно л доо.

Харин Х.Нямбаатар дарга их л өөдрөг төсөөлөлтэй яваагаа дуулгалаа. Түүний мэдэгдсэнээр ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Бүр хэдхэн хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 15-наас эхлэн метро болон тойрог хурдны замын чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаа юм байна. Эхний ээлжинд гурван байршилд метроны шугам байгуулах судалгаа хийгээд явж байгааг хэллээ. Үүнд Их тойрууг тойруулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэл метроны шугам байгуулахаар болжээ.

Хэлэлцээ амжилттай болбол уг бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд хэлэлцээ хийсний дараа гаднаас зөвлөх үйлчилгээ авч төсөвт өртөг, бусад ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нэвтэрхий толиос үзвэл метро нь газар доор хонгилоор явдаг, газрын түвшний болон газар дээрх тулгуур багана бүхий төмөр зам дээгүүр явдаг гэх гурван төрлийнх байдаг ажээ.

Хэдэн жилийн өмнө гаргасан “Улаанбаатар метроны үндсэн санаа” гэсэн төлөвлөгөө байдаг. Тэр нь Энхтайваны өргөн чөлөөг дагуулан Толгойтоос Амгалан хүртэл 17.640 км урттай, өртөө хоорондын зай нь 1,356 км, гүүрэн болоод газар доорх, газрын түвшний гэсэн дээрх гурван төрлийг багтаахаар тусгажээ. Уг төлөвлөгөөнд “Доогуур нь автомашин зорчих боломжтой гүүрэн хэлбэрийн өртөө нь тулгуур баганын өндөр 5.5 м-с багагүй, метроны замын байрлах өндөр,төмөр замын бүтцэд тавигдах орон зайн шаардлага, өртөөний гол танхимын шалны байрлах түвшин зэргийг бодолцож авто замын түвшнээс 15 м өндөрт байгуулна.

Өртөөний доогуур автомашин зорчихгүй гүүрэн хэлбэрийн өртөө нь нэгдүгээр давхарт өртөөний гол танхим, хоёрдугаар давхарт бууж суух тавцан байрлахаар тооцож, авто замын түвшнээс 9 м өндөрт барина.

Газар доорх өртөө нь газар доорх нэгдүгээр давхарт өртөөний гол танхим, газар доорх хоёрдугаар давхарт бууж суух тавцан гэсэн хоёр давхар бүтэцтэй төлөвлөж, авто замын түвшнээс доош 5-6 метрийн гүнд нүхэн гарц болон газар доорх байгууламж барих орон зайг гаргаж, гол танхим, тавцанг авто замын түвшнээс доош 17 м гүнд барина” гэжээ.

Метроны шугам байгуулахад дор хаяж 17-20 метрийн гүнд шугам, шугам сэлгэх өртөө, буудлуудыг байгуулж таарна. Наана гэж бодоход 15 метрийн гүн хэрэгтэй. Газар доорх гүний уурхай маягийн байгууламж хийж байж шугамаа тавьж, сэлгэх өртөө, буудлуудаа барина гэсэн үг л дээ.

Тиймээс метро барих гэдэг тийм ч амархан хийчихдэг нүхэн гарц биш юм.  Газар доогуур хийдэг цэвэр бохир усны зэрэг шугам сүлжээний ажилтай харьцуулах ч юм биш. Ядаж л зам дээр тунасан үерийн усаа зайлуулах төхөөрөмж хийчихэж чаддаггүй улс шүү дээ, бид.

Хятадууд газар доогуур гарц гаргах, хонгил барих, метроны шугам тавихдаа гаргуун ч нэг хоёр жилийн дотор цэмбийтэл бүтээж амжихгүй байх. Газар дээр ил Дархан-Улаанбаатарын замыг шинэчилж тавих гэж өчнөөн жил болдог байж газар доогуур маш гүнзгий туннель гаргаж, түүн дотроо төмөр зам тавьж, метро явуулна гэдэг хэдхэн сарын ажил огт биш. Нөхцөл боломж нь бүрдээд 2024 онд ажлаа эхлүүлбэл сайн хэрэг. Харин ашиглалтад орох хугацаа алс шүү гэдгийг иргэддээ ойлгуулбал зүгээр. Тэгэхгүй бол иргэдэд 2024 ондоо метрогоо бариад зорчоод эхлэх нь гэх хүлээлт үүсээд, удаад ирэхээр мөнөөх л бухимдлаа илэрхийлж таарна. Үүний учрыг энэ чиглэлийн инженерүүд л иргэдэд ойлгуулж, бас тэр ажлыг хийж хэрэгжүүлэхэд чиглэл өгч чадах учраас хот удирдахад улстөрч, хуульчдаас гадна маш сайн инженерийн баг хэрэгтэй гээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв1 цаг 33 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна1 цаг 36 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв1 цаг 38 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо1 цаг 43 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 48 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа5 цаг 5 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой6 цаг 15 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа6 цаг 39 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна7 цагийн өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна7 цаг 6 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 10 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна7 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан7 цаг 50 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.