Ч.Хүрэлбаатар: Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Битгий хүн гүтгээд байгаарай


11-р сарын 2
14 цаг 06 минут

      УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2024 оны төсвийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандан, "Н.Алтанхуяг хэд хэдэн зүйл ярьчихлаа. 2011 оноос эхлээд Тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зохицуулаад, зарцуулаад дуусч буй мэтээр ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн.

Би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий Сайд байсан. Тогтворжуулалтын санг өөрөө адилхан л зохицуулаад явж байсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор бусад руу дайрч, доромжлох чинь хэрээс хэтэрч байна.

Хоёр үгнийх нь нэг Ч.Хүрэлбаатар болчихоод байгаа. Ингэж болохгүй. Мөн Ирээдүйн өв сангийн мөнгийг идчихсэн юм шиг ярьж байна. Сангийн Яаман дээр байгаа төрийн сангийн үлдэгдэл өнөөдөр 4.3 их наяд төгрөг. Энэ жилдээ амжуулаад 2.9 их наяд төгрөгийг тусад нь гаргаад, Монгол банкин дээр байршуулна. Мөн нилээд хэсгийг нь доллар болгож, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хадгалах бодлогыг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр зүгээр микрофон олдсон дээр улс орон даяар гүтгэлэг тарааж болохгүй. Өнөөдөр эдийн засаг тогтворжоод явж байна. Тэгэхдээ энэ амжилт эмзэгдүү байгаа. Хэдүүлээ улс төр хийж болно. Гэхдээ бас худлаа ярьж, хүн гүтгэж, хаа хамаагүй юм хиймээргүй байна. Телевизийн олон ангит нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Тэрбум төгрөг орчим төгрөг зарцуулж хүн гүтгэмээргүй байна. Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь битгий хүн гүтгээд байгаарай"  гэв.

Эх сурвалж: Г.Бямба sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ1 цаг 33 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа2 цаг 19 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ5 цаг 2 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ5 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 58 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа6 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа6 цаг 10 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ6 цаг 14 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна6 цаг 17 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна6 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ7 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа7 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно7 цаг 51 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.