Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай, Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолыг баталлаа


11-р сарын 7
15 цаг 47 минут

     “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан билээ.

Тус Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.07/ хуралдан Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.4, 44.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийн ажлын даалгаврыг хавсралтаар баталж, Ажлын даалгаварт дурдсан тусгай шалгалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, Хянан шалгах түр хорооны сонсголд бэлтгэн танилцуулахыг хянан шалгагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хянан шалгах түр хороонд тус тус даалгахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “нүүрсний” гэгдэж буй сонсгол үр дүнтэй, ажил хэрэгч болоосой гэж хүлээж байгаагаа илэрхийлээд, Хянан шалгагчийн ажлын даалгавраа өнөөдөр батлуулж байгаа хүмүүст ажиллах цаг хугацаа бий юу хэмээн асуусан.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Хянан шалгах түр хороо 12 хянан шалгагч болон шинжээчийг томилсон, өнөөдөр дахиад 3 хүнийг нэмж томилно гэдгийг мэдээлээд, эдгээр хүмүүсийн шалгах цар хүрээ өргөн байгаа гэдгийг онцолсон.

Учир нь “Эрдэнэс таван толгой” болоод жижиг Таван толгой компаниудын үүсгэн байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг, хяналт шалгалт хийх аж. Энэ өдрийн хуралдаанаар батлах гэж буй Хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх ажил багтаж байгаа гэдгийг Түр хорооны дарга тодотгосон. Тэрбээр, энэ 197 ботид “Эрдэнэс таван толгой” компанийн анх байгуулагдсанаас хойших хугацааны 2000 гаруй худалдан авах ажиллагааны баримтууд байна. Энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг мэргэжлийн зургаан хянан шалгагч бүтэн жилийн хугацаанд шалгадаг гэж хэлж байгаа. Одоогоор бид худалдан авах үйл ажиллагааг шалгах хоёр хянан шалгагч, шинжээчтэй байгаа. Өнөөдөр гурван хүн нэмнэ. Мэдээж хугацаа богино гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нотлох баримт гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Хянан шалгагчдынхаа талыг нь Өмнөговь аймагт томилолтоор ажиллуулаад, өнөө маргаашгүй ирж байгаа. Тэд газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримтын заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байгаа юм. Бид хянан шалгах ажлыг эрчимжүүлж, хянан шалгагчдынхаа цар хүрээг өргөтгөж байж энэ ажлын ард гарна. Цаг хугацаагаар шалтаглаж зогсохгүй, цогцоор нь шалгаж дуусах хүртлээ ажиллана гэсэн хариултыг өгсөн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин баталлаа.

Мөн хуралдаанаар Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай Түр хорооны тогтоолыг эцэслэн баталсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Уг тогтоолоор Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор газар дээрх шалгалтын ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн шалгалтын удирдамжийг хавсралтаар баталсан юм. Ажлын хэсгийг шалгалтын удирдамжид заасан хүрээнд шуурхай ажиллах боломжоор хангаж зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээд, арилжааны банкнуудад үүрэг мөн тогтоолоор үүрэг болгосон.

Мөн хуралдаанаар Хянан шалгагч, шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна49 минут 33 секундын өмнөХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ1 цаг 50 минутын өмнө“Ахмадын туршлага-Байгууллагын хөгжилд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа1 цаг 56 минутын өмнөЗуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 59 минутын өмнөНийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо2 цаг 10 минутын өмнөХудалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2 цаг 14 минутын өмнө"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан3 цаг 20 минутын өмнө“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно5 сар 5. 16:55Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ5 сар 5. 16:39Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 16:37“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна5 сар 5. 12:42Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав5 сар 5. 12:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно5 сар 5. 10:41Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна5 сар 5. 9:59Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна5 сар 5. 9:55Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа5 сар 5. 9:51О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл5 сар 5. 9:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 сар 5. 8:55Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 сар 5. 8:30УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 5. 8:27УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 сар 5. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 5. 8:20Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ5 сар 4. 13:11Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.