“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа


11-р сарын 7
18 цаг 40 минут

 

        Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээ өнөөдөр /2023.11.07/-ны өдөр "RAILWAY MONGOLIA 2023" төмөр замын салбар хуралдаанаар үргэлжиллээ.
 
Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ "Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд батлагдсанаар Монголчууд бид ирээдүйн зорилгоо тодорхойлохоос гадна, төмөр замын сүлжээг өргөжүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, логистикийн сүлжээ, олон улс, бүс нутагт дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээг стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэй холбосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, аж үйлдвэрийн парк байгуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох, ингэснээр төмөр зам дагасан суурьшлын шинэ бүсүүд бий болж, ажлын байр мянга мянгаар нэмэгдэж, улсын нийгэм, эдийн засагт ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна
 
Улсын Их Хурлаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсанаас хойш Сайншанд-Алтанширээ, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн стратегийн онц чухал төмөр замууд баригдсанаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж эхлээд байна.
Манай Улс нь Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр ТРАНЗИТ-МОНГОЛ хөтөлбөрийг дэвшүүлсэн. Эдийн засгийн баруун, зүүн коридор болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг шинээр байгуулах, том бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд Улсын Их Хурлаас бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын төмөр замын төв коридор болох хойд хилээс урд хил хүртэлх Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, цахилгаанжуулж, хос төмөр замтай болгосноор Монгол Улс нь эдийн засгийн хамгийн дөт коридорын давуу байршлаа ашиглан тээвэр, логистикийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хоёр хөрш, түүнчлэн олон улсад бодит хувь нэмрийг оруулж, эдийн засгаа бэхжүүлнэ гэдэгт итгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.
 
ДАЯАРШИН БУЙ ДЭЛХИЙН ЛУГШИХ СУДАС ТЭЭВЭР ЛОГИСТИК ХОЛБОЛТОО БЭХЖҮҮЛЖ, ХАМТДАА ХОЖИЦГООЁ уриан дор зохион байгуулагдаж буй “Тээврийн 7 хоног” маргааш /2023.11.08/-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн гол салбар хуралдаанаар үргэлжилнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна8 сар 25. 12:57Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе8 сар 25. 9:50СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно8 сар 25. 9:39УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 25. 9:35Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ8 сар 25. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 25. 9:07НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.