Протокол: Нүүрсний эхний сонсгол ирэх сарын 4-нд болно


11-р сарын 8
9 цаг 15 минут

     Товын дагуу Нүүрсний сонсголын түр хорооны хурал 11:00 цагт эхлэх байв. Гэвч  гишүүдийн ирц дутуугаас нэг цаг хойшилж 12:00 цагт эхэлсэн юм. Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тогтоолын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын бүлгийн дарга нарт тавина. Тэгэхгүй бол нүүрсний хулгайн асуудал, сонсгол хугацаандаа явахгүй байх эрсдэл үүсэж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат, О.Цогтгэрэл  нар  хуралдаа ирмээр байна. Нүүрсний хулгайтай тэмц гээд худлаа, үнэн тоо яриад явдаг мөртлөө хуралдаа ирэхгүй байгаа нь шалгах ажилд саад болж байгааг хэлье.  Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Бид одоо цаг хугацаатай уралдаж ажиллах  хэрэгтэй. Хянан  шалгах ажилд нэг өдөр ч үнэтэй. Хоёр мянган тендерийг зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэй шалгахад багадаа зургаан сарын хугацаа шаардана гэдгийг хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүд энэ ажилд саад болохоо болъё. Хурлаа эхлэх гэж гурван хүнтэй 30 минут хүлээж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Сөрөг хүчний ахалж байгаа сонсгол явуулах орчин нөхцлийг эрх баригчид биелүүлэх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сонсголд оролцох уу. Энэ хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Шүүхээс эцэслэн шийдээгүй байгаа тул нүүрсний сонсголд гэрчээр оролцож мэдээлэл өгөх үү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг бид одоо шийдэхгүй. Нүүрсний тов зарлахтай хамт хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө Түр хорооны хурлаар шийднэ. Хуулиндаа ингэж заасан байгаа. Тэр хурлаар энэ асуудлыг ярина.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Нүүрсний сонсголыг үр дүнтэй, ажил хэрэгч байгаасай гэдэг дээр олон нийт хүлээлттэй байгаа. Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар боллоо. Гэтэл өнөөдөр дөнгөж Хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх  гэж байна.  Даалгавруудыг хийж гүйцэтгэх хугацаа байна уу. 10 том даалгавар байгаа харагдлаа. 

 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 

-Түр хороо УИХ-ын тогтоолоор өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон. Үүний гурав нь намайг даргаар томилогдсоны дараа гарсан. Үүнээс хойш 2+10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр дахиад гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ  мэдээж өргөн байгаа. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон жижиг “Таван толгой”  компанийн  анх үүсгэн байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн баримтад үзлэг, хяналт, шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудлууд шалгана. Тухайлбал, бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа.Хугацаа богино байгаа гэдгийг бид  мэдэж байна. Мөн нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Зарим хянан шалгагчид өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймаг руу томилолтоор явсан. Газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирна гэсэн үг.  Мөн нотлох баримт гаргуулах ажиллагаанд  заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудал гарч байна. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байгаа. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Нүүрсчид маш сандарч байна. Бас их мөнгөтэй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Д.Ганбат “Өнгөрсөн найман жилийн хугацаанд та нарын найз нөхдүүд, нам нэгтэнгүүд  нүүрсний бизнесийг төрийн өмнөөс толгойлоод хийж байсан.  Тийм болохоор найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсээ яллах хэцүү байгаа байх. Олон ч гавьяатууд  нүүрснээс төрсөн, баяжсан. Харин Монголын ард түмэн  хохирч үлдсэн. Хамгийн чухал асуудал нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс болон гэр бүлийг хамгаалах хэрэгтэй. Үгүй бол нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг  үг хэлүүлэхгүй байх магадлалтай. Үүнд АН-ын бүлэг их санаа зовж байна. Энэ сонсголыг   үнэн бодит явуулахын тулд  БНХАУ-ын зохих байгууллагатай харьцах хэрэгтэй. Тухайлбал, хэр хэмжээний нүүрс гарсан,  мөнгө нь яаж орсон гээд мэдэх асуудлууд байна. Тэгэхгүйгээр  хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, бас энэ асуудлаас хоцроож болохгүй. Бидэнд энэ хүмүүсийг дуудаад асуух эрх мэдэл боломж алга. Иргэдийн  өмнө үүрэг хариуцлага хүлээсний хувьд олонх энэ ажлаа хийх байх. Засгийн газрыг тэргүүлж буй МАН-ыг толгойлж байгаа нөхдүүд  авлигатай, нүүрсний хулгайтай бид тэмцэнэ гэж ярьж байгаа.  Ярих, бодит ажил болгох өөр асуудал.  Ажил хэрэг болгох гэж байгаа илэрхийлэл эндээс гарна. Түүнээс биш энэ хэрэгтэй холбогдоод  шийтгэл хүлээсэн хүмүүс алга байна. Улам л  хулгай, луйвар хийж байна. Үүний ард Монголын иргэд хохироод үлдлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Нүүрсний сонсголын түр хорооны гишүүд арванхоёрдугаар сарын 4-нд эхний сонсголоо хийхээр болсон. Тиймээс түр хорооны гишүүд  хуралдаа ирж, ажлаа хуваарилан хариуцлагатай баймаар байна. Шинжээчээр орж байгаа хүмүүс дотор улс, төрийн хамаарал бүхий хүмүүс байх шиг байна. Шинжээч гол зүйлүүдийг хийх учраас үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Эхний сонсгол хийх хүртэлх хугацаа бага үлдсэн байна. Тиймээс  материалтай хэзээ танилцах вэ. Гишүүдийг мэдээллээр хангах тал дээр Түр хорооны дарга анхаарч ажиллахыг хүсэж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-АН-аас санал болгож, шинжээчээр оруулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүн байна. Д.Бат-Эрдэнэ бол жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч. Ийм утгагүй юм байж болохгүй" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана13 минут 7 секундын өмнөУрт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна44 минут 12 секундын өмнө“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо48 минут 28 секундын өмнөЧ.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна51 минут 54 секундын өмнөАрд түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ2 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ4 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна4 цаг 51 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана4 цаг 53 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 цаг 51 минутын өмнөХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна6 цаг 12 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 25 минутын өмнөСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй5 сар 18. 16:2937 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо5 сар 17. 21:14НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа5 сар 17. 10:12Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 17. 9:06Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ5 сар 16. 20:29Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна5 сар 16. 20:24Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 20:23Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ5 сар 16. 20:21Монгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 16. 20:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.