Европын сансрын агентлагаас дөрвөн сарын өмнө хөөргөсөн “Euclid” дуран анхны зургуудаа илгээлээ. Ганц даралтаар өргөн уудам орон зайг буулгах чадвартай дурангаар авсан зургуудаас манай галактикийн дүрслэл илүү тод харагдана. Өмнө нь “Hubble” тэргүүтэй хэд хэдэн дурангаар галактикийн зургийг авч байсан ч энэ удаагийнх онцгой болохыг одон орончид хэлж байна.
Ирэх зургаан жилийн хугацаанд “Euclid” дурангаар тэнгэрийн гуравны нэгийг судалж, харанхуй матери гэж нэрлэгддэг зүйлийн мөн чанарын талаар тодорхой мэдээлэл авах боломжтой болно.
Морин толгой мананцар
Персей кластер
NGC 6397
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл бичих