Хөгжиж буй орнууд Хятад улсад 1 их наяд долларын өртэй болжээ


11-р сарын 8
15 цаг 05 минут

      УИЛЬЯМСБЕРГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /DW/. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 1 их наяд ам.долларын /935 тэрбум евро/ авлагатай болсноор дэлхийн хамгийн том зээлдүүлэгч болжээ.

АНУ-ын Виржини муж улсын Уильямсберг хотод төвтэй AidData судалгааны хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, Хятадын өгч буй зээл нь дэд бүтцийн зээлээс яаралтай тусламжийн зээл болон хувирч байгаа бөгөөд нийт зээлийн 80 орчим хувь нь санхүүгийн бэрхшээлд орсон улс орнуудад үзүүлж буй дэмжлэг юм.

“Хөгжиж буй зээлдэгч орнуудын Хятадад төлөх нийт өрийн үлдэгдэл дор хаяж 1.1 их наяд доллар байна. Үүнд үндсэн зээл орсон бөгөөд зээлийн хүүг тооцоогүй" гэж Виржиниа муж улсын William and Mary коллеж дэх хөгжлийн санхүүжилтийг хянадаг тус судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.

Хятадын талын мэдээлснээр, 2013 онд Ши Жиньпиний санаачилсан дэлхийн дэд бүтцийн томоохон санаачилга болох “Бүс ба Зам”-д 150 гаруй улс нэгдээд байна. Хятад улс одоо бага, дунд орлоготой орнуудад жилд 80 тэрбум долларын зээл тусламж олгож байгаа бөгөөд 165 орчим улсад 21 мянга орчим төслийг санхүүжүүлжээ.

Үүний зэрэгцээ Хятадаас санхүүждэг дэд бүтцийн төслүүд нь эргэн төлөх боломжгүй өрийн дарамт учруулж байна гэх шүүмжлэл Өрнөдийн орнууд болон Шри Ланка, Замби зэрэг зээл авсан улсуудын зүгээс гарах болжээ.

Өнгөрсөн сард дээрх санаачилгын 10 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин 100 тэрбум гаруй ам.долларын шинэ санхүүжилтийг “Бүс ба Зам”-д олгохоо мэдэгдсэн юм.

Дэлхийн банк, AidData болон бусад байгууллагуудын энэ онд гаргасан хамтарсан тайланд дурдсанаар, Хятад улс сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам”-ын орнуудад олон тэрбум долларын тусламжийн зээл өгөхөөс аргагүйд хүрсэн байна.

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав7 цаг 46 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 цаг 4 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.