Олон өнгө | Арваннэгдүгээр сарын романс


11-р сарын 8
17 цаг 33 минут

      Арваннэгдүгээр сард асгаж цутгасан залуу насны дурсамж цээжний алсаас халгих нь учиртай. Арванхоёрдугаар сарын цасанд амрагхан бүсгүйтэй хөтлөлцөн алхах, ахиад л энэ үүлэн цагаан цасыг амрагхан сормууснаас будрахыг харах, тэгээд амсах гэдэг хувь тавилан байв. Ийм үдшийн цагаар сэтгэлийн чанадаас хайр бударч, сарны гэрэлд итгэл зурайдаг байх. Хаа нэг гунигаа тайлж орхисон бүсгүйн тухай бодохоор санахын үзүүрт одод бударч, саруул орчлонд жаргал дүүрдэг учиртай. Энэ бол дурсамжийн гүнд бударч үлдсэн бүсгүй ертөнц.

Арваннэгдүгээр сар хэдхэн хоногийн дараа дуусч, шинэ он, цаг хугацааны хөшгөө алгуурхан нээнэ. Энэ хөшигний цаана хүний амьдралын жаргал, зовлон, баяр гуниг гээд бүгд байгаа учраас амжиж хэн нэгэнд сэтгэлээ нээх тухай бодол нь харин шаналан болдог. Хүйтний эрч ид чангардаг энэ цагаар сэтгэлд гал дүрэлзэх нь юу юунаас түрүүлж дурсамж сэргээж байгаа сайхан хэрэг. Магадгүй энэ өдрүүдэд Шинэ жилийн баярын өдрүүд гурвалсан морь тэрэг шиг цахилж оддогтой холбоотой байж болно. Тиймдээ ч үгийн чанадаас цасан бударч, үдшийн тэнгэрээс гэрэл болон буухаар үлгэрийн ертөнцөд баяр дүүрдэг байх гэж боддог. Ийм л цагаар хүн гэдэг амьтан газар тэнгэрийн эрхшээлд байж, хүн байгалийн энэрэлд аж төрдөг нь үнэн ч өөрөө тэнгэр, газар мэт аашлах нь элбэг. Энэ нь бас л цаг хугацаанд сэтгэл хөдлөхийн уран торгон шалтгаан байж таарна 

Адал дүүрэн өрнөсөн арваннэгдүгээр сард хаа хамаагүй үзэн ядаж, хэнд ч хамаагүй дурлаж явсан идэрхэн залуу насны дурсамж ийн үе үехэн сэргэх нь аанай л цаг хугацааны сэтгэл хөдлөлийн нэгэн илэрхийлэл, Шинэ жилийн баяртай холбоотой. Шинэ жилийн баяр нь Монгол үндэсний баяр биш, социализмтай хамт даяаршиж ирээд нутагшсан баяр. Гэлээ ч монголчууд бултаараа тэмдэглэж ирсэн миний мэдэх Шинэ жил, арванхоёрдугаар сар. Нөгөө талаар он тоолол нэгээр урагшилж, хүн бүхэн нэгэн нас нэмж байгаа баяр жаргалын сар. Арванхоёрдугаар сарын тэнгэр дор бударч алхасан гэрэлт өдрүүдийн дурсамж сэргээх бас л нэгэн жаргал ажээ. Ай цас мөс шигээ тунгалагхан залуу нас минь.

 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа5 минут 35 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан8 минут 57 секундын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.