Түгжрэлийн сайд иргэдийг автобусанд суулгаж сургах гэсэн ч суух автобус нь алга


11-р сарын 9
9 цаг 50 минут

      Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... Энэ бол таны, миний, бидний өчигдөр түгжирсэн цаг. Түгжирсэн гэдэг бол ямар нэг автомашин, нийтийн тээвэр жолоодож эсхүл дотор байгаагийн илрэл. Гэвч нэг хэсэг нь дотор түгжирч байхад нөгөө хэсэг нь түгжрэх дарааллаа ид хүйтэнд гадаа хүлээж буй. Учир нь, нийслэлчүүд сүүлийн хэдэн долоо хоног өглөө, оройдоо нийтийн тээврийн хүрэлцээ муугаас болж өдөрт 20 минутаас хоёр цаг автобус хүлээж байгаа.

Харин иргэд өчигдөр хоёр болон түүнээс дээш цагийг зөвхөн түгжрэх унаагаа хүлээхэд зарцуулсан байдаг. Цааш хэдэн цаг түгжирснийг та, бид, бүгд мэднэ. Гэтэл эл асуудлыг углуургаар нь шийдэх ёстой хүмүүсийн нэг болох түгжрэлийн сайд нь хэнэггүйхэн "Иргэдийг автобусанд суулгаж сургах хэрэгтэй байна" гэх. Суухыг нь сурч болох ч суух нийтийн тээврийн автобус нь алга, сайд аа.

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Ер нь бол түгжрэлийн асуудлыг том зургаар нь харах ёстой. Нэгд, автобус авчрах хэрэгтэй. Хоёрт, иргэд автобусанд сууж сурах ёстой. Мөн иргэдийг автобусанд сууж сургах ажлыг хийх хэрэгтэй байна. Ингэж хийхдээ зар сурталчилгаа болон бусад зүйлээр хийнэ" хэмээсэн юм. Сайдыг саарал ордонд дулаан суух зуур улаан, ногоон, цэнхэр автобусаа хөлөө хавсарч, гараа үрж, чих хацраа хайруулан байж иргэд хүлээж байна. Тэдний байр суурийг тодруулбал,

Иргэн: Хаа хаанаа хүндрэлтэй л байна. Одоо гэхэд Дүнжингаравын автобус ирэхгүй хүлээгээд зогсож байна. Хэзээ ирэх юм бүү мэд. Автобус нь цөөхөн, удаан ирнэ. Ирсэн ч багтахгүй. Аз таарвал арын хаалгаар нь багтана. Дээр үед туулайчлах гэж байсан нь одоо ч үргэлжлээд байгаа юм биш үү. Өдөртөө хоёр удаа суухад л ийм асуудал гарч байна. Олон тийшээ явах шаардлагатай хүмүүст бүр л хүндрэлтэй байгаа байх. Тэр ногоон автобусаа явуулаасай. Хуучин ч гэсэн хүлээж даарахгүй шүү дээ.

Иргэн: Ер нь нийтийн тээврээр явна гэдэг хэцүү л дээ. Дунд анги болохоор өдөр хичээл ордог. Өдөр хичээлд явахаар орой ажил тарах үеэр хичээл тарна. Тэр үед нь автобусанд сууна гэдэг жинхэнэ алаан. Ирж байгаа автобус нь олон хүнтэй, багтдаггүй. Хүн багатайг нь ирэхийг хүлээсээр байтал бараг автобус зогсох цаг болчихдог. Зарим автобус нь сургуулийн буудлыг хаяад явчихдаг болохоор 1-2 цаг автобус хүлээнэ.

Иргэн: Хөөе, Х.Нямбаатар даргаа хотод чинь хүмүүс хөлдөж байна. Та унаа тэргээ яаж зохицуулж өгөх гэж байна. Тэр явдаггүй хулгайн машинаа гаргаач ээ. Та хотоороо яваад үз. Одоо энэ хүмүүс буудал дээр хэдэн цаг зогсож байна вэ. Өнөөдөр иргэд автобусыг 2-3 цаг хүлээж байна. Бид даарч, хөлдөж байна. Баянхошуу, Зүүн салааны автобусыг хоёр цаг хүлээлээ. Орой 21:00 цаг гээд автобус зогсчихно. Х.Нямбаатар даргаа, тэгээд яах гэж байна хэмээн бухимдаж байв.

Нэг талаараа хотын даргын ажил ч, нөгөө талаараа Түгжрэлийн сайдын гол ажил бас л мөн. Гэвч иргэд Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан гэж хэн болохыг мэдэхгүй, хараагүй гэв. "Түгжрэлийн сайд гэдэг хайруулын тавган дээр суулаа" хэмээн анх томилогдож байсан Б.Дэлгэрсайхан иргэдэд юугаар, ямар "хоол" хайрч, хуурч өгөх вэ. Түүний тухайд өчигдрийн мэдээллийн үеэр түгжрэл, нийтийн тээврийн асуудлын том шийдэл бол метро. Гэхдээ дунд болон богино хугацааны шийдэл 100 орчим автобусыг он дуусахаас өмнө оруулж ирнэ хэмээсэн байдаг.

Метро бол бүх цаг үеийн дарга, сайдын амны уншлага, амлалт. Тэдний ам өчгөөр нийслэлчүүд метротой болоод арван жил болж буй. Даан ч өдгөө метро залуусын хүсэл хэвээр.

Нэгэн цагт арга ядахдаа Төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд өдөрт гурван  удаа явуулахаар болж байв. Нүглийн нүдийг гурилаар хуурсан л хэрэг, бүтэхгүй. Уг нь, гуч биш гурван сая иргэнд л үйлчлэх метро шүү дээ. Манай улстай хөгжлийн хувьд ижил улс орны хотуудаас Хөх хотын жишгийг харахад л гол харламаар. Хөх хот хүн амын хувьд манайхтай ижил, гурван сая иргэнтэй. Гэхдээ тэд 2019 онд 44 өртөө бүхий 49 км метрог амжилттай нэвтрүүлсэн. Гэтэл Монгол Улс 17 орчим км метротой болох гэж арван жил будилж яваа.

Харин автобусны тухайд "Цавчаа ногоон"-оос болж эрх баригчид, холбогдох албан тушаалтнууд чанар, стандартад нийцэхийг хайж, эрэлхийлж явсаар хэзээ тендер зарлагдаж, хэзээ авчрах вэ. Авчирсан ч адлуулаад буцаагдах вий. Ийнхүү нийслэл Улаанбаатарчууд түгжрэлд түгжигдээд дуусах нь.

Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 цаг 1 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.