Ч.Мөнхтуяа: Иргэний нисэхийн салбарт 2030 он гэхэд 1419 боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна


11-р сарын 13
14 цаг 18 минут

      “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар  ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Энэ удаагийн зочноор ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяаг урьж ярилцлаа.

2024 онд Канад, Латви, Унгар, Испани улстай хэлэлцээр байгуулна

-Монгол Улс 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 43 дахь улс буюу БНАЛАУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.

Мөн 2009 онд Европын холбоотой хэвтээ тэнхлэгийн хэлэлцээр байгуулснаар Европын холбоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрийн хооронд чөлөөтэй нислэг үйлдэх  эрх зүйн зохицуулалт үүсээд байна.

2023 онд хэд хэдэн томоохон хэлэлцээр байгуулснаар  агаарын тээврийн  орон зайгаа илүү тэлэх боломж бүрдсэн. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар АНУ-тай хэлэлцээр байгуулснаар  тус улс руу  нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Грек, Катар улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулсан.

Түүнчлэн Сингапур улс, Вьетнам улстай байгуулсан агаарын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж нисэн очих цэг болон давтамж нэмэгдүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Мөн Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хооронд ирэх сард зохион байгуулагдах ICAN арга хэмжээний үеэр “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулахаар ажиллаж буй. 2024 онд Канад, Латви, Унгар, Испани, 2025 онд Итали, Австрали, Словени, Азербайжан улстай тус тус  шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр Монгол Улсын агаарын тээврийн замыг илүү тэлэх боломж бүрдэх юм. Мөн Европ тивийн 21 улстай Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулж 41 цэг тохирсноос одоогоор зургаан цэгийг нь идэвхтэй ашиглаж байна. Ази тивийн 19 улстай Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулж 54 цэг тохирсноос одоогоор 17 цэгийг идэвхтэй ашиглаж буй.

“Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан”-г олон улсын статустай болгосноор агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх  боломж бүрдэнэ

- Монгол Улсад  хуваарьт нислэг үйлдэж буй таван агаарын тээвэрлэгчээс гурав нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Агаарын тээврийн МИАТ компанийн хувьд хоёр талын шууд нислэгээс гадна аялалын дугаар эзэмших зарчмаар 13 улстай нислэг хийх боломж бүрдсэн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд  Монгол Улсын агаарын тээврээр 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 1.2 сая зорчигч тээвэрлээд байна. Мөн энэ хугацаанд агаарын  тээврээр зорчигчдын тоо 7.5 хувиар өссөн. Иргэний нисэхийн салбарын 2020 он хүртэлх бодлогын баримт бичгийг УИХ-аас 2013 онд батлуулан хэрэгжүүлсэн. Энэ  хүрээнд агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж 2024  гэхэд бүрэн либералчлалыг хэрэгжүүлсэн байхаар бодлогыг тодорхойлсон. Ийнхүү агаарын тээврийн либералчлалын бодлого 2022 оноос идэвхжиж, үүний үр дүнд  агаарын харилцаа өргөжсөн.  Тодруулбал, 2013-2023 он буюу сүүлийн арван жилийн хугацаанд нислэгийн чиглэл 114, нислэгийн тоо, нислэгийн давтамж 160, зорчигчийн  тоо 50  хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн агаарын тээвэрлэгчид томилгоо олгосон чиглэл 34 байсан нь 117 чиглэл болж нэмэгдсэн. Цаашдаа бид “Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан” нисэх онгоцны буудлыг  олон улсын статустай болгож, хүчин чадлыг сайжруулснаар  агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх  боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Монгол Улсад зочлох боломжтой ОХУ, БНХАУ-ын 130 орчим сая хүн бий. Монгол Улсын агаарын зайн хувьд агаарын харилцааны хэлэлцээр таван олон улсын нисэх буудлаас хэрэгжих  боломжтой. Гэвч агаарын зайн зохион байгуулалтын хувьд ОХУ, БНХАУ-тай  нислэг хийх,  агаарын  навигаци үйлчилгээний бүтэц бүрдсэн  нисэх буудлын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байна. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн тухайд  2023  байдлаар  20 чиглэлд гадаадын 11 тээвэрлэгч хуваарьт нислэг үйлдсэн. 2022 онд арван чиглэлд нислэг үйлдэж байсан бол одоо 20-24  чиглэлд шууд нислэг үйлдэж байна.

Монгол Улсын  агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо  2019 онтой харьцуулахад 70 хувиар буурсан. Нислэгийн чиглэл 50 хувиар, давтамж 50 хувиар  өссөн. Агаарын багтаамж хязгааргүй болсон. Буулт, хөөрөлтийн тоо 2019 онтой харьцуулахад  2025 онд 35 хувиар өснө гэж харж байгаа.  Агаарын тээвэрлэгчдийн тоо нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор нислэгийн үнэ ойролцоогоор 15 хувиар буурах боломжтой.

“Хархорин” шинэ онгоцны буудлаа барьж, ашиглалтад оруулна

-Бид цаашдаа хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Иргэний  нисэхийн тухай  хуулиа шинэчлэн найруулсан. Энэ хүрээнд хяналт зохицуулалтын  чиг үүргийг, үйлдвэрлэл үйлчилгээний чиг үүргээс  тусгаарлаж нисэхийн салбарын томоохон  бүтцийн үйлчилгээг хэрэгжүүлнэ. Мөн 2030 он хүртэл шинээр нэн тэргүүнд 27 улстай  агаарын харилцааны  хэлэлцээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн “Ховд”, “Мөрөн” “Чойбалсан”, “Гурвансайхан” нисэх онгоцны буудлыг хамгийн багадаа 4С, 4D ангиллын болгож хүчин чадлыг сайжруулна. Түүнчлэн “Хархорин” шинэ онгоцны буудлаа барьж, ашиглалтад оруулахаас гадна  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг  сайжруулах ажлууд үе шаттайгаар хийнэ.

Хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэн хүссэн чиглэлдээ  нисэх боломж бүрдэхгүй байна

-Агаарын тээврийн либералчлалын хүрээнд сүүлийн арван жил эрчимтэй өргөжиж, агаарын  тээвэрлэгчдийг олон чиглэлд томилсон. Гэвч тухайн чиглэлд шууд нислэг үйлдэх боломж бүрдэхгүй байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, цар тахал агаарын тээврийн хөгжлийг сааруулсан. Монгол Улсад агаарын тээврийн түлшний асуудал  байсан ч одоо үнэ харьцангуй тогтворжиж, агаарын тээвэрлэгчдийн зардал зохих хэмжээгээр  буурсан.

Хоёрдугаарт, агаарын тээвэрлэгчдэд тулгарч буй асуудлын нэг нь хүний нөөц. 2030 он хүртэл Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэгцээтэй, шинэ нисэх буудал ашиглалтад орох чөлөөт агаарын зай нэвтрүүлэх, таван олон улсын нисэх буудал шинээр ашиглаж эхлэхтэй холбоотой бидэнд хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болж байна. Одоогийн байдлаар  Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт 2104 нисэхийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа.  Орон нутгийн нэг нисэх буудалд 28-36 буюу нийт 131 хүн ажиллаж байна. Агаарын тээвэрлэгчдийн хувьд  нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг өөрсдийн зардлаар бэлтгэхэд асуудалтай. Шинэ төрлийн онгоц аваад ашиглахад нисгэгч, инженер техникийн ажилтан нь бэлэн байдаггүй. Үүнтэй холбоотой тусад нь хүний нөөцийн хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. ИНЕГ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тиймээс агентлагийн эрх зүйн  байдлын тухай хуулиараа салбарын хүний нөөцийн бодлогыг судалж хэрэгжүүлэх  үүрэгтэй. Одоогийн төсөөллөөр 2030 хүртэл багадаа 150 нисгэгч, инженер техникийн ажилтан 309 гаруй,  инженер 38,  тээвэр зохион байгуулалт газрын үйл ажиллагааны 277 буюу нийт 1419 боловсон хүчин хэрэгтэй байна. Бид нэг талаар либералчлал гээд агаарын тээврээ нээж байгаа боловч нөгөө талаар дотоодын агаарын тээвэрлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж хүссэн чиглэлдээ  нисэх боломж бүрдэхгүй байна.

Хоёрдугаарт,  Монгол Улс зөвхөн Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд  зорчигчоо  хүлээж авдаг. Улаанбаатар, нөгөө улсын нийслэлийн хооронд гэхээр  зорчигч төдийлөн бүрдээгүй. Гэвч гадны 40 гаруй агаарын тээвэрлэгч Монгол Улсад нислэг хийхээр томилогдсон байгаа. Бусад улстай агаарын тээврийн агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд нислэгийн багтаамж, давтамж, нислэгийн чиглэл болон гадаадын улс орнууд  1-4 агаарын тээвэрлэгч томилдог. Гэвч эдгээр агаарын тээвэрлэгчид Монгол Улсад  нислэг хийх зах зээлийн боломж бүрдээгүй учраас  төдийлөн өсөхгүй байна.

Мөн цар тахал, Орос Уркаины нөхцөл байдалтай холбоотой манай  улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо эрс буурсан. Европ талаас хязгаарлалтад  орсноор Монгол Улс, ОХУ-ын нутаг, дэвсгэр дээгүүр онгоц дамжин өнгөрөх нь 70 гаруй хувиар буурсан. 2019 онд 450 гаруй агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр  дамжин өнгөрсөн. Харин энэ оны эхний арван сарын байдлаар дунджаар  101  онгоц  дамжин өнгөрч байна. Энэ хэмжээгээр манай салбарт оруулах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал хэвээр байгаа мөртлөө орлого багассан. Агаарын навигацийн хураамжаас хүний нөөц,  техник технологийн шинэчлэл  нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг санхүүлжүүлж ирсэн. Энэ  санхүүгийн дарамттай байгаа хэдий ч бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. “Тээврийн долоо хоног” олон улсын форумын үеэр “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай  нийт 16 агаарын хаалгаар орж нэвтрэх,  агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, төлөвлөсөн нислэгээ Монгол Улсын агаарын зайгаар чөлөөтэй  уян хатан  хийх боломжийг эрэлхийлснээрээ онцлогтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө6 минут 25 секундын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов24 минут 10 секундын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья30 минут 52 секундын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе36 минут 5 секундын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй44 минут 7 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 13 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ1 цаг 17 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ1 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 28 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.