Авлигын том хэргүүдийг анхан шатны шүүх дээр сонгууль хүлээгээд "хэвтүүлчихэв" үү?!


11-р сарын 15
9 цаг 24 минут

      УЕПГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлж байна. “...Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32 302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ” гэв. Үүнд нь өдгөө УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргаар ажиллаж буй болон өмнө нь ЕТГ-ын дарга байсан хоёр эрхмийг “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэрэгт, ШӨХТГ-ын дарга, НГЗБА-ны дарга, Нийслэлийн ШШГГ-ын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан 11 хүнийг “...Бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн УБТЗ-ийн Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуульд заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах, Хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар нүүрсний, өөр бусад хэргүүд шүүхэд шилжсээр байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой”, С зөвшөөрөл, “Эрдэнэт”-ийн 49 гээд том хэргүүд шүүхийн бараа харж л байна. Харин шүүх маань эднийг шүүж дөнгөх үү. Энэ бол нэн хурцаар тавигдаж буй асуулт болоод байна. Учир нь АТГ, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн зарим дуулиант хэрэг анхан шатны шүүх дээр гацсаар байгаа юм.

Тухайлбал, энэ сарын эхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгүй баахан хойшлуулж байгаад ингэж шийдсэн. Ингэж шийдэхдээ нийгэмд хэд хэдэн ноцтой хардлага үүсгээд байна. Т.Бадамжунайгийн бие яг ямар байдалтай байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нууц байсаар шүүхийн ийм шийдвэр гарсан. Түүнийг “...Хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн” гэх асуудал нэлээд маапаантай дуулдаж байна. Мөн хэргийг нь яагаад “...Хаалттай” болгосон бэ. Нийтээс нуух “төрийн нууц” юу байсан бэ. Шүүгч нь хариулт өгөх учиртай. ШЕЗ ч энэ асуудал дээр анхаарал тавих хэрэгтэй. Нарийн ширийн нь мэдэгдвэл “но”-той зүйл илэрч, нэлээд зүйл ил тодорхой болж мэднэ. Ерөөсөө л Т.Бадамжунайгийн хэрэг лав УИХ-ын сонгуулиас өмнө дахин шүүхийн бараа харахаагүй болчихлоо. Жирийн иргэд ч ингэж яриад байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг, гишүүн асан Т.Аюурсайхан нарыг шүүх хурал бас хойшиллоо. Сараар хойшилж, ирэх сарын 13-нд болохоор тогтжээ.

Уг нь Б.Ганхуяг “...Шүүх хурлаа хурдан түргэн хийлгэе. Үгээ хэлье. Нүүрсний сонсголд ч оръё. Үнэнийг ярья” гээд байгаа юм. Бие нь бас л базаахгүй байгаа тухай өмнөх хурал дээр хэлж байгаа нь хэвлэлүүдээр гарсан. Ингэхдээ, биеийн байдлаа Т.Бадамжунай шиг нуугаагүй.

Хөл гар нь хүрэнтчихсэн зураг нийтлэгдээд л байсан. Гэхдээ шүүх хурал хойшилсон ч цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсэн байгаа юм. Энэ хэзээ нэг цагт хүний эрхийн асуудал болж, шүүх буруутаж мэдэх л юм. Гэхдээ энэ тусдаа яригдах асуудал л даа. Гол нь өнгөрсөн зун шүүхэд шилжүүлсэн энэ хэргийг өнөө хүртэл шүүхгүй байгаа нь анхаарал татаад байгаа юм. Ер нь бол иймэрхүү том хэргүүд анхан шатны шүүх дээр шийдэгдэж чадахаа больчихсон. Ухаж ухаж гаргаж ирвэл ганц Хөгжлийн банкны хэрэг л шийдэгдсэн байна. Өөр алга. Энэ бол “...Анхан шатны шүүхэд авлигын хэрэг ахдаад байна” гэдгийг л нотлоод байгаа хэрэг юм. Бас авлигын том хэргүүд сонгууль хүлээгээд “хэвтчих” шиг боллоо. Энэ ч нөлөөлж байна.

Эх сурвалж: Б.ГАРЬД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна50 минут 5 секундын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна54 минут 49 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав58 минут 49 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав3 цаг 14 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 цаг 17 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ3 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 4 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ6 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.