Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах шинэ гарц Жинжөү боомт


11-р сарын 16
10 цаг 02 минут

      Жинжөү бол Монгол Улсын хувьд хамгийн ойрхон далайн гарц. Үндсэндээ энүүхэн зүүн талд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор цааш гараад, Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавчаар дамжаад л Жинжөү орчихно. Хятадууд аль хэдийнэ Жинжөүгээс Зүүн хатавч хүртэл төмөр зам тавиад, дэд бүтцийг нь хөгжүүлчихсэн. Ачаа бараа тээвэрлэхэд бэлэн. Харин манайх Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл авто болон төмөр зам, бусад дэд бүтцээ шийдчихэд л хамгийн ойрхон далайн гарцтай болно.

Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтоос Бажү-Башин-Чида төмөр зам-Жинчи-Жинжөү боомт гэсэн маршрутаар ачаа тээвэрлэхэд нийт 1100 км зам туулна. Энэ нь Тяньжиний боомт хүртэлх зайнаас 863, Далианы боомт хүртэлх зайнаас 1163 км-ээр татуу. Юун шинэ боомт, далайн гарц, зай нь ойрхон гээд унав гэж гайхаж магадгүй. Монгол Улсын эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах маш чухал “амин дэм” учраас тэр.

Тяньжин боомтод Монгол руу ирэх ёстой 4000 чингэлэг гацаж, тээвэрлэлтийн үнэ 4-5 дахин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарсан нь ердөө л хоёр жилийн өмнөх үйл явдал. Ковидын үед гарсан тээвэр ложистикийн энэ хямрал одоо ч үргэлжилж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үүнийг гэрчилнэ.

Манайхан импорт гэхээр л хойноос шатахуун, барилгын материал аваад, үлдсэнийг нь урдаас зөөдөг гэж ойлгодог. Гэтэл өнгөрсөн онд гэхэд манай улс 159 оронтой худалдаа хийсэн. Импортын буюу гаднаас худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүний дүнг авч үзвэл, БНХАУ 36.8, ОХУ 28.6, Япон Улс 6.6, БНСУ 4.5, ХБНГУ 3.3, АНУ 3.1 хувийг эзэлж байна. Орос, Хятадаас бусад гуравдагч орноос импортолж байгаа барааны ихэнх нь Тянжин боомтоор буюу далайд гарах ганц л гарцаар орж ирдэг. 2021 онд чингэлэг гацсан асуудал өөр гарцтай болохыг чангаар сануулсан. Жинжөүгийн боомт бол далайд гарах, гуравдагч орны бараа бүтээгдэхүүнийг саадгүй, хурдтай нэвтрүүлэх шинэ гарц. Тиймдээ ч манай улс ач холбогдол өгч, дэд бүтцийг нь хурдан шийдэх ёстой юм. Харин “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд ажил хэрэг нь урагшилж, овоо идэвхжиж эхэлсэн.

“Монголын төмөр зам" ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалын өгч байгаа мэдээллээр 2024 оноос Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Мөн Бичигт-Зүүн хатавч буюу хил дамнасан боомтын төмөр замын ажлыг ч ирэх жилээс хийж эхлэх нь. Энэ мэт дэд бүтцийн ажил 2030 он хүртэл эрчимтэй өрнөнө. Дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дууссаны дараа зүүн чиглэлээр жилдээ 20-25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой аж.

Зарим хүмүүс Жинжөүгээс гараад Эрээний боомтоор орж ирэх нэг сонголт бий хэмээж буй. Гэхдээ Тяньжинаас ачаад, Эрээнээр орж ирэхээс үнэтэй тусна. Түүний оронд зүүн талдаа шийдчихвэл Дорнодоор орж ирсэн ч тээврийн зардал хамаагүй хямд тусах судалгааг нэгэнт гаргачихжээ.

Тээврийн зардал 2-3 дахин буурна гэдэг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурна л гэсэн үг. Зөвхөн тээвэрлэлтийн зардал ч хамаатай юм биш. Тяньжин боомтоос чингэлэг тээвэрлэгдэх хугацаа 5-7 хоног байдаг. Чингэлэг түрээсийн үнэ өдөрт 10-50 ам.доллар. Дээрээс нь хадгалалт, тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг. Тэгэхээр багадаа 5, цаашлаад 7 хоногийн хугацаанд түрээсийн төлбөр нэмж төлнө. Багахан асуудал үүсэхэд Тянжин боомт дээр нь бөөн түгжрэл, бөөгнөрөл болно, эрсдэлтэй. Нэмээд импортын 70 гаруй хувь нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор орж ирдэг гэсэн тоо нэгийг хэлж байгаа биз. Үүнийгээ дагаад Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа, бараа ирэх хугацаа 6-7 хоногоор хэмжигдэж байна.

Тэгвэл Жинжөүг нээснээр тээвэрлэлтийн хугацаа богино болно, боомт дээр олон хонохгүй. Дагаад зардал буурна. Манай улс нийт гадаад худалдааныхаа 63 хувийг Хятадтай хийж байгаа. Тэндээс ирэх барааны үнэ багасна. Гуравдагч орнуудаас далайгаар дамжиж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа богино болж, үнэ нь буурах юм. Бас ковидын үеийнх шиг асуудал үүссэн ч чингэлэг боомт дээр сар болно гэсэн эрсдэл үүсэхгүй л гэсэн үг. Мөн Замын-Үүд боомтын ачаалал буурч, Улаанбаатар хот руу ачаа бараа ирэх хурд нэмэгдэнэ.

Цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээвэр. Хятадаас хойд хөрш рүү ачаа, бараа гаргах. Эргээд Оросоос өмнө зүг рүү хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж нэмэгдэх, шинэ гарц болох талаас нь ярьвал эдийн засгийн үр өгөөж нь асар их. Мөн зөвхөн импортын бараа бүтээгдэхүүн хямд оруулж ирж, Монголд өргөн хэрэглээний зүйлсийн үнэ буурахаас гадна экспортын үр ашгийг нь тооцвол, тоочвол барагдахгүй их.

Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал хэт өндөр тоо юм. Энэхүү зардлыг бууруулах боломж нь боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, шинээр гарц нээх, дэд бүтцийг нь хөгжүүлэх л байна даа...

Эх сурвалж: ubn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.