Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…


11-р сарын 17
9 цаг 53 минут

        -Чин үнэнч амрагтай хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж Эх орондоо хэлсэн… гэх шүлэг өнөөдөр бидний, биш ээ. Цэрэгт татагдан буй залуусын цээжээр дуудах шүлэг мөн эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь тэд энх цагийн тайван байдалд татагдаж буй цэргүүд. Өнөөгийн чөлөөтэй сэтгэн боддог, өөрсдийн орон зайд эцэг, эх нь ч халдахыг үл зөвшөөрөгч залууст аль нь чухал бол… Адгийн шаарнууд ард түмний дэмжлэгийг авах болгондоо хорогдох газраа болгон үнэ цэнийг нь унагаан буй “Эх орон” гэх үгийг хэрэглэхдээ тэд хэр дуртай бол. Бидний зарим нь хэлэхээс ичдэг болсон эл үгийн мөн чанар, үзэл санаа жирийн монгол хүн танд хэр үнэ цэнэтэй вэ? Албаддаггүй бол “Эх орны төлөө” гэдэг хэцүү цагийн уриа энх тайван өнөөгийн монголчуудад хүүгээ, хүргэнээ, амрагаа, найз залуугаа цэрэгт явуулж чадах байсан уу? Ялангуяа цэргийн ангид амь үрэгдсэн цэргийн тоо дайны үеэс дутахааргүй байхад шүү дээ!

“Цэргийн албан хаагч унтаад босч ирээгүй” гэх албаны тайлбарыг үнэн эсэхийг тогтооход монголчууд энэ өдрүүдэд анхаарал хандуулж байна. “Цэргийн амьдралыг мэдэхгүй байж…” гэх сайдын үг олон хүний бухимдлыг төрүүлэв. Гэхдээ түүний биеийн хэлэмж, хэний хүн болох, царайлаг, цараатай эсэх албан тушаалаас нь огцруулах ч чухал биш. Гол нь дахиад бид залуусаа цэрэгт явуулж, эсэн мэнд ирвэл баярлан, цэргийн албаар бахархаж, амиа алдвал зүхсээр асуудлыг дараагийн хэрэг гартал “хаах уу”. Хуучнаа больё. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш “нэг ч цэрэг амиа алдаагүй” Батлан хамгаалахын сайд байна уу? Ирээдүйд гарч ирэхийг үгүйсгэхгүй ч бодит байдлаас оюун дүгнэлт хийвэл магадлал маш бага. Маш бага болохоор өнөөдөр танай гэрийн гэрэл гэгээ болсон “бяцхан” залуусын гэрлэх, эхнэр авах, таныг эмээ, өвөө болгох магадлал бас төдий хэмжээний гэсэн үг. Муу ёрлосондоо биш Монголын өнөөгийн нөхцөл байдал ийм байна. Харамсалтай нь, олон нийтэд ил www.News.mn –ийн хайлт цэснээс нас барсан цэргийн талаар хам хум хайгаад үзвэл тавхан жилийн дотор цэрэгт амиа алдсан залуусын талаар дараах мэдээллүүдийг/бүрэн гүйцэт биш/ харах болно.

  • 2018 он. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан. 
  • 2019. 01.22. Дорноговь аймгийн Зүүнбаян сумын зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч нас барав
  • 2019.02.01. Увс аймгийн Баруун туруун сумын хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, Тувагаас нас барсан байдалтай олдож байв
  • 2019.02.28. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, амь насаа алдав .
  • 2019.05.26. Дорноговь аймгийн хатанбулаг сум, хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч а амиа алдав.
  • 2019.09.18. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч хадлан бэлтгэж байхдаа машин дээрээс унаж, амь насаа алдав.
  • 2019.05.14. Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд оров.
  • 2020.03.03. Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдов.
  • 2020.09 сар. Хилийн цэргийн 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдтэй дүрмийн бус харилцаж, дэглэсэн бичлэг цацагдав.
  • 2021.02.07. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олджээ.
  • 2021.03.31. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож аминд нь хүрэв. 
  • 2021-08-03. Ховд аймгийн Дөргөн нуурын хөвөөнд амарч явсан Говь-Алтай аймгийн нутагт орших хилийн цэргийн 0214 дүгээр ангийн ахлагч нуурын усанд живж, амиа алдсан.
  • 2022.06.17. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч ходоод нь задарч, эмнэлэгт хүргэгдэн шархаа даалгүй нас барсан.  
  • 2023.05.12. Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид 2023 онь 5 сарын 5-ний өдөр тус аймгийн Буянт сумаас цэрэгт татагдасан 19 настай цэрэг өнөөдөр нас барсан байна.

Дээр нь хэдхэн хоногийн өмнөх амиа алдсан цэргийг нэмбэл энэ тоо сүүлийн 5 жилд багаар бодоход /энэ зөвхөн нэгхэн түлхүүр үг ашиглан хайсан илэрц бөгөөд тус агентлаг өөр түлхүүр үг ашигласан эсвэл тодорхой шалтгаанаар мэдээлээгүй байж болно/15 цэрэг амиа алджээ. Сайдын уурлаад байгаа “Хоёр сард нэг цэрэг амиа алдаж байна гэх статистикийг хаанаас гаргаад байгаа юм” гэдгийг мэдэхгүй ч тэрбээр өөрөө энэ тоог албан ёсоор үгүйсгээгүй. Хүний эрхийн Үндэсний комисс сүүлийн арван жилд 50 гаруй цэрэг амиа алсан талаар тэмдэглэж байсан бол хэлмэгдүүлэлтийн/хядлага/ сүүдэрт зөвхөн 1937 оны наймдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хооронд болсон их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт 180 ардын цэргийн дарга нарыг алджээ.

Гэтэл Халх голын дайнд  274 хүн амь үрэгдсэн тоо дурайх. Харин генерал цол олгож эхэлснээс хойш 190 илүү хүн энэ цолыг хүртжээ. Монголын батлан хамгаалахад зарцуулж буй зардлыг аваад үзвэл төсвийн 1 хувьд ч хүрдэггүй аж.

Батлан хамгаалах зардлын 80 хувийг цалинд зарцуулдаг талаар сайд хэлэв. Тиймээс анги, нэгтгэл, заставын барилга байгууламжийн засварт хүрэлцдэггүй гэсэн үг. Шуудхан хэлэхэд орчин үеийн цэрэг, армийн шинэчлэл манайд алга. Хуучны дэглэм, бие бялдарт суурилсан бодлого л өнөөгийн Батлан хамгаалах салбарыг торгоож байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр хэрэвзээ дэлхийн тэргүүн эгнээнд ордог өмнөд ба хойд хөршөөс довтолбол батлан хамгаалах салбар зогсоох нь юу л бол. Золоор тэдний аль нэг нь ийм үйлдэл гаргавал нөгөөгийнх нь эрх ашиг хөндөгдөх учраас өнөөдөр Монголд тайван байна. Тайван байхад залуус цэрэгт амиа алдаад байгаа нь бидний асуудал болов. Албадлагын армийн хохирогчид нь цэрэг эрс болж буй бөгөөд түүнээс хожигсод нь тарган дарга нар, тэр дундаа цолтнууд болоод байна.

Жирийн иргэдэд халтай, зарим хүмүүс ашигтай ийм армийг албадлагаар бүрдүүлэх хэрэг байна уу гэх сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.