Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо


11-р сарын 20
9 цаг 50 минут

     Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зарласан билээ. Тус зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна.

Өнөөдөр төслийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.

Тус байгууламж нь хог хаягдлаас хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалсан геомембран доторлогоо, хог хаягдлаас ялгарах бохир шингэн болон метан хий зайлуулах хоолой бүхий ландфилийн 2 үүр, хог хаягдлаас ялгарах бохир шингэнийг цуглуулж ууршуулах сан, төвлөрсөн цэгт ирсэн хог хаягдлыг хэмжиж бүртгэх тусгай зориулалтын програм хангамж бүхий 40 тонны даацтай автопүү, боловсон 00, амралтын өрөө бүхий харуул бүртгэлийн байр, дахин боловсруулах боломжтой хаягдлыг нарийвчлан ангилан ялгах хатуу хучилттай талбай, сайжруулсан шороон зам, хог хаягдал салхиар тархахаас хамгаалсан хамгаалалтын торон хашаа, хог хаягдлыг тогтмол хучих зориулалттай шороо нөөцлөх талбай, төвлөрсөн цэгт ажиллах машин механизмын зогсоол, орон нутгаас гарах аюултай хог хаягдал түр хадгалах 20 тонны контейнер бүхий агуулах, шөнийн цагаар ландфиллын талбайг гэрэлтүүлэх цамхагт гэрэлтүүлэг, хяналтын камертайгаар тус тус төлөвлөгдсөн. Энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ групп ХХК зохиож, “Хэмжилзүй” ХХК гүйцэтгэлээ.

(Автопүү) Хог хаягдлын тухай хуульд хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг нь хог хаягдлыг хэмжиж бүртгэх хэрэгсэлтэй байхаар заасан байдаг. Уг шаардлагын дагуу Харганы амын хог хаягдлын төвлөрсөн байгууламжид 9 метрийн урттай 40 тонны даацтай автопүүг суурилуулахаар төлөвлөж, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Нью-Эталон ХХК, програм хангамжийн Линк энжайн ХХК-уудтай гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгүүлснээр Хатгал тосгоны хог хаягдлыг хэмжиж бүртгэх боломжтой боллоо.

Бохир ус цэвэрлэх байгууламж) Түүнчлэн төслийн хүрээнд орон нутгийн эрс тэс уур амьсгал, хэт хүйтэн бүсийн нутаг дэвсгэрт тохиромжтой SBR (SEQUENCING BATCH REACTOR) буюу биологийн аргаар цэвэрлэх технологид суурилсан хоногт 75м3 хүртэл ахуйн бохир усыг хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч байна. Ахуйн бохир усыг биологийн аргаар 95-98 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадал бүхий тус цэвэрлэх байгууламж нь идэвхт лагийн процесст суурилсан агааржуулах болон холих процесс ээлжлэн явагдах бөгөөд тундасжих сав, SBR реактор, цэвэршүүлсэн усны танк, цуглуулах танк, лагийн танк, насос станц болон удирдлагын байртайгаар төлөвлөгдсөн. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Хөвсгөл нуурийн эрэг дагуух 160 гаруй жуулчны баазууд, Хатгал тосгоны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарах ахуйн бохир усыг байгальд ил задгай асгаж, хөрс, усыг бохирдуулж байсан өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн зогсоох боломж бүрдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ8 цаг 41 минутын өмнө”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа9 цаг 27 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана9 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ9 цаг 37 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна9 цаг 40 минутын өмнөН.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна3 сар 30. 11:29УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв3 сар 30. 11:18УИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна3 сар 30. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 30. 10:31ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна3 сар 30. 10:27ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив3 сар 30. 10:25Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа3 сар 30. 10:21О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна3 сар 30. 9:01УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.033 сар 30. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 30. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 сар 30. 8:46Л.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сумлаж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэл дэмжиж байна гэв үү3 сар 30. 8:30Г.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 сар 29. 20:54Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.