Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно


11-р сарын 20
13 цаг 48 минут

       Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр (2023.11.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, тус холбооны нарийн бичгийн дарга И.Отгонбат нар мэдээлэл өгөв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулагддаг олон арга хэмжээний нэг нь Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээллээ.

Тэмцээн гурван үе шаттай бөгөөд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн сонирхогчид оролцох эрхтэй байдаг юм.

Жил бүр 6000 гаруй шатар сонирхогчид оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2023 оны арван нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд улс орон даяар болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны арван хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болно. Аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1,  шатарчин, Нийслэлийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно. 

Шигшээ тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээний энэ шатнаас медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн Шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, тодорхой зардлыг нь зохион байгуулагч хариуцах юм.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо6 цаг 16 минутын өмнөХуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ6 цаг 21 минутын өмнөНүүрсний хоёр дахь сонсголд дуудсан гэрчүүд7 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав8 цаг 11 минутын өмнөАялал жуулчлалын салбарт Эх орондоо байгаа өвөрмөц ондоошил, ялгарлаа ашиглан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй8 цаг 21 минутын өмнөҮе үеийн эмэгтэй парламентчид чуулна8 цаг 27 минутын өмнөБарааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ8 цаг 31 минутын өмнөХянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа9 цаг 8 минутын өмнөУИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт12 сар 11. 12:22О.Наранзул Ой тогтоолтын их мастер боллоо12 сар 11. 12:16Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо12 сар 11. 10:32Монголын IHC Esports баг PUBG Mobile тэмцээний дэлхийн аварга боллоо12 сар 11. 10:10Г.Дамдинням: Төрийн хамгийн том хулгай төмөр зам дээр явжээ12 сар 11. 9:53Ж.Ганбаатар: Шатахуунаас болж хүндрэл учруулж буйд хүлцэл өчье12 сар 11. 9:48Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийж байна12 сар 11. 9:43Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ12 сар 11. 9:23“Нүүрсний“ Түр хороо хуралдаж, хоёр дахь шатны сонсголд дуудах гэрч нарын нэрсийг батална12 сар 11. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 11. 9:03Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо12 сар 10. 13:05“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо12 сар 10. 13:02Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг12 сар 10. 12:51УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл юм12 сар 9. 12:30Монгол улсад санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жилийн ой, САНХҮҮЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДийг санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нартаа хүргэе!12 сар 9. 12:21Сургалт зохион байгууллаа12 сар 9. 12:16Чуулганы хүндэтгэлийн хуралдаан12 сар 9. 12:02“Олон нийтийн байцаагч” нарын ажлыг дүгнэлээ12 сар 9. 11:24Монголын байгаль хамгааллын тухай өгүүлэх “Баавгайн хөндий” баримтат кино нээлтээ хийлээ12 сар 9. 11:18Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл12 сар 9. 11:05УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас тавьсан асуулгын хариуг сонслоо12 сар 8. 18:57Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж байна12 сар 8. 18:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.