Элчин сайд Кобаяши Хироюкийг “Алтан гадас” одонгоор шагналаа


11-р сарын 20
18 цаг 14 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв.

Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид  харилцааг  бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо7 цаг 15 минутын өмнөХуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ7 цаг 19 минутын өмнөНүүрсний хоёр дахь сонсголд дуудсан гэрчүүд8 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав9 цаг 9 минутын өмнөАялал жуулчлалын салбарт Эх орондоо байгаа өвөрмөц ондоошил, ялгарлаа ашиглан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй9 цаг 20 минутын өмнөҮе үеийн эмэгтэй парламентчид чуулна9 цаг 26 минутын өмнөБарааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ9 цаг 29 минутын өмнөХянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа12 сар 11. 13:55УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт12 сар 11. 12:22О.Наранзул Ой тогтоолтын их мастер боллоо12 сар 11. 12:16Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо12 сар 11. 10:32Монголын IHC Esports баг PUBG Mobile тэмцээний дэлхийн аварга боллоо12 сар 11. 10:10Г.Дамдинням: Төрийн хамгийн том хулгай төмөр зам дээр явжээ12 сар 11. 9:53Ж.Ганбаатар: Шатахуунаас болж хүндрэл учруулж буйд хүлцэл өчье12 сар 11. 9:48Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийж байна12 сар 11. 9:43Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ12 сар 11. 9:23“Нүүрсний“ Түр хороо хуралдаж, хоёр дахь шатны сонсголд дуудах гэрч нарын нэрсийг батална12 сар 11. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 11. 9:03Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо12 сар 10. 13:05“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо12 сар 10. 13:02Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг12 сар 10. 12:51УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцэх ур чадвар нь ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах хүчирхэг соёл юм12 сар 9. 12:30Монгол улсад санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жилийн ой, САНХҮҮЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДийг санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нартаа хүргэе!12 сар 9. 12:21Сургалт зохион байгууллаа12 сар 9. 12:16Чуулганы хүндэтгэлийн хуралдаан12 сар 9. 12:02“Олон нийтийн байцаагч” нарын ажлыг дүгнэлээ12 сар 9. 11:24Монголын байгаль хамгааллын тухай өгүүлэх “Баавгайн хөндий” баримтат кино нээлтээ хийлээ12 сар 9. 11:18Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл12 сар 9. 11:05УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас тавьсан асуулгын хариуг сонслоо12 сар 8. 18:57Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж байна12 сар 8. 18:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.