Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв барих газрыг 6.8 тэрбум төгрөгөөр чөлөөлжээ


11-р сарын 20
18 цаг 28 минут

     Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр /2023.11.20/ дүүргийн ахмадуудаа хүлээн авч, санал бодлыг нь сонсч уулзалт хийлээ. Чингэлтэй дүүрэгт 17 мянга орчим ахмадууд амьдарч байна.

Уулзалтын эхэнд дүүрэгт хийгдэж буй улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл уулзалтад оролцогчдод дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6 зорилт 179 арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Иргэдэд чиглэсэн олон ажил хийж байгаагын нэг нь эрүүл мэндийн салбарт явагдаж байна. Тухайлбал Чингэлтэй дүүрэг зориулалтын эмнэлгийн байргүйн улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж суурилах боломжгүй. Тиймээс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхээр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55 нэгж талбарт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлтийг хийсэн. Энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эрүүл мэндийн төв эмнэлэг барих ажил ирэх жилээс эхлэх юм.

Мөн дүүргийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа нэг ажил бол “Ногоон бүс” юм. Дүүргийн 1-3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбайг камержуулж уг төсөл эхэлж байсан бол одоо дүүргийн нутаг дэвсгэрийн 117 цэгт 1857 камер ажиллаж байна. “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн жишиг ажил болсон юм.

Уулзалтад оролцсон ахмадууд ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж, ногоон байгууламж нэмэгдүүлэх талаар санал бодлоо хэллээ. Мөн ахмадуудаас дэвшүүлж буй саналыг ажилдаа тусгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү сайжруулах, ахмадуудад зориулсан төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар санал хүсэлтээ уламжиллаа.

Чингэлтэй дүүрэгт 55-аас дээш насны 20617 мянган иргэн амьдарч байна. Дүүргийн удирдлагуудын зүгээс дүүргийн ахмадын хороо болон 1-24 дүгээр хороодын ахмадын зөвлөлтэй хамтран ажиллаж, тэднээр дамжуулан ахмадуудын санаа бодлыг сонсож ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 21 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ7 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа7 цаг 41 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ7 цаг 50 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ8 цаг 52 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ9 цаг 25 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.